Хамтран ажиллагч байгууллагууд

SEARCH CUSTOMERS LIKE YOU

Тусламж?

Танд яаралтай даатгал хэрэгтэй бол эргэлзэх зүйлгүйгээр бидэнтэй холбогдоно уу

Хамтран ажиллагч байгууллагууд

Соёомбо Даатгал

Соёмбо даатгалын компани нь Улаанбаатар хот болон орон нутгийн 18 салбар, төлөөлөгчийн газраараа дамжуулан даатгуулагчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн 46 төрлийн бүтээгдэхүүнээр даатгалын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түргэн шуурхай хүргэж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэгч, чадварлаг хамт олон ажиллаж байна.

Миг Даатгал

МИГ Даатгал ХХК нь 1997 оноос ердийн даатгалын хэлбэрээр даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн Үндэсний Тэргүүлэгч даатгалын компани юм. Бид Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан 17 хэлбэрийн 40 гаруй төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орон даяар 27 салбар 270 гаруй даатгалын төлөөлөгчөөр дамжуулан харилцагч, даатгуулагч нартаа хүргэж байна.

Бодь Даатгал

Бодь даатгал ХХК нь өдгөө 21 аймаг 330 сум, 26  салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр  дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.

Бодь даатгалын компани нь 28,2 тэрбум төгрөгийн хураамжийг бүрдүүлснээр 150,000 гаруй харилцагч иргэн, байгууллагын тасралтгүй үйл ажиллагаанд учрах санхүүгийн эрсдэлийг оновчтой удирдсаар байна. Үүнээс олон улсын давхар даатгалын зах зээлд нийт харилцагч нарынхаа эрсдэлийг тараан байршуулж 16,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Монгол Даатгал

Монгол Даатгал компани нь 1934 онд тулгын чулуугаа тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш даатгалын үйлчилгээг ард иргэддээ үзүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт харилцагч нарын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан эрсдэлийг хамгаалсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол хөгжүүлэн салбарын тэргүүлэгч, чиглүүлэгч байсаар ирлээ.

Монгол даатгал компани нь монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 29 салбар нэгж, 670 төлөөлөгчөөрөө дамжуулан, монгол улсын нийт иргэддээ даатгалын бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж.

Тэнгэр Даатгал

Тэнгэр даатгал ХХК нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар 2001 онд байгуулагдсан. Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компани юм.

Ард Даатгал

Ард Даатгал ХК нь даатгуулагч-харилцагчдынхаа итгэлийг бүрэн даах менежментийн баг, хуулиа дээдэлсэн зөв бодлого, үйл ажиллагааны үр дүнд санхүүгийн хувьд бэхжиж, туршлагатай, чадварлаг боловсон хүчнийг  эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн ёс зүйтэй, итгэлтэй хамт олон бүрдүүлэн ажиллаж нэр хүндтэй, найдвартай компани болж чадсан билээ.

Практикал Даатгал

Манай компани 2003 онд 100% үндэсний хөрөнгө орйуулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь байж даатгуулагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.