Эд хөрөнгийн даатгал

Эд хөрөнгийн даатгал:

Энэ даатгалаар таны эзэмшиж, ашиглаж байгаа бүх төрлийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгөнд гэнэтийн тооцоологдоогүй хүчин зүйлсийн нөлөөгөөр хохирол учирсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээнд багтаан буцаан сэргээх зардлыг нөхөн төлнө.

  • Үл хөдлөх хөрөнгө
  • Барилга байгууламж
  • Суурилуулсан болон суурилдаггүй төхөөрөмж
  • Оффисын болон гэр ахуйн тавилга эд хогшил
Даатгалын
эрсдэл
Үндсэн эрсдэл

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт , цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
  • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах ус чийгний нөлөөлөл
  • Байгалийн гамшиг/үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/

Нэмэлт эрсдэл

  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй болгоомжгүй үйлдэл
  • Хулгай дээрэм түүний үр дагавар
Даатгалын үнэлгээ Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнийг баримтлан тогтоох ба даатгуулах хөрөнгө нь доорх шинжийг агуулсан байна.

  • Өмчлөгч эзэмшигч нь тодорхой байх
  • Зах зээлийн үнэ нь тодорхойлогдохуйц байх
  • Бусад ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс ялгарах марк серийн дугаартай байх
Даатгалын хураамж
  • Үнэлгээний дүн, даатгалын зүйлээс хамаарна
Даатгалын хугацаа
  • 1 жил
  • Та хугацаагаа өөрөө сонгох боломжтой

ТА БУСАД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ ҮҮ

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

Гэр ахуйн тавилга, эд хогшил

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Үндсэн эрсдэл:

  • Галын
  • Байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний
  • Сантехникийн

Нэмэлт эрсдэл:

  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:

  • Даатгуулагчийн овог, нэр.
  • Даатгуулагчийн регистрийн дугаар.
  • Даатгуулагчийн хаяг, утасны дугаар.
  • Даатгалын зүйлийн марк, регистер, байршил, хаяг.

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

  • Даатгалын үнэлгээг зах зээлийн үнээр тогтооно.
  • Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн  материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан тогтооно.
Эд хөрөнгийн даатгал гэж юу вэ? Таны хөрөнгөнд өөрийн болон бусдын буруугаас эсвэл давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан учирсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх зорилготой даатгал юм.
Даатгалын зүйл: Даатгуулагчийн эзэмшил болон хариуцлагад буй:

  • Тавилга эд хогшил;
  • Цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж гэх мэт
Даатгалын үнэлгээ: Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн өөрийн өртөг болон зах зээлийн үнийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
Даатгуулагчийн хариуцах хэсэг: Даатгуулагч нь заавал даатгуулагчийн хариуцах хэсэгтэй байх ба доод хэмжээ нь даатгалын үнэлгээний 10 хувь байна.
ДХХ–г доод хэмжээнээс илүү нэмэгдүүлснээр хураамжийн хувийг бууруулж болно.
Даатгалын хураамжийн хувь: Тухайн хөрөнгийн төрөл, онцлог , даатгалын эрсдэлд нөлөөлөх бусад хүчин зүйлээс шалтгаалан даатгалын хураамжийн хувь хэмжээ өсөх буюу буурах боломжтой.
Үндсэн эрсдэл:
  • галын;
  • байгалийн;
  • газар хөдлөлтийн;
  • сантехникийн уснаас үүдсэн хохирол
Нэмэлт эрсдэл:
  • хулгай, дээрмээс үүдсэн хохирол;
  • гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  • цахилгаан эрчим хүчний хэлбэлзлээс үүдсэн хохирол
Нөхөн төлбөр:
  • Даатгуулагчийн хөрөнгийн даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс их байх тохиолдолд хохирлыг зах зээлийн үнээр;
  • даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээтэй тэнцүү байх тохиолдолд бодит үнээр;
  • даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага байх тохиолдолд даатгалын үнэлгээний 90 хувиар тус бүр тооцно.

Хүн амьдралынхаа туршид өөрийн амьдралыг бүтээн цогцлоож байдаг. Энэхүү бүтээсэн амьдралын салшгүй хэсэг нь халуун дулаан орон гэр,  хашаа байшин, эд хогшил юм. Өөрийн хөлс, хүч хөдөлмөр, цаг хугацаа, оюун ухаанаа зарцуулан босгосон хөрөнгөө зөвхөн цоожлоод орхих нь хангалттай гэж үү.

Амьдарч байгаа орон байр, эдэлж хэрэглэх эд хогшил тань гал түймэрт өртөх, усанд автах, хулгайлагдах зэрэг гэнэтийн таагүй үйлдлээс гарах хохирлыг Даатгалд шилжүүлснээр өөрт учрах санхүүгийн дарамтыг бага зэрэг хөнгөвчлөх боломжтой.

Та дараах эд хөрөнгөө даатгуулж болно.

  • Орон сууц 
  • Гэр хашаа, байшин
  • Ахуйн цахилгаан хэрэгсэл
  • Тавилга, эд хогшил
  • Агуулахад байгаа болон лангуун дээр борлуулдаг бараа бүтээгдэхүүн
  • Үнэт эдлэл гэх мэт.

Даатгалын эрсдэл

  • Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт;
  • Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, үер, цасан болон шороон шуурга, хөрсний суулт, овойлт, хүчит салхи);
  • Цахилгааны гэмтэл:
  • Сантехникийн ус алдалт:
  • Үйлдвэрийн осол, барилга хананы нуралт;
  • Гуравдагч этгээдээс учруулах хохирол
  • Ахуйн осол (Элдэв биет зүйл дээрээс унах, нурах, биет зүйлээр мөргөх, ус чийгнээс даатгалтай хөрөнгөд хохирол учрах)
  • Хулгайн эрсдэл /нэмэлт хураамжтай

Даатгалын үнэлгээ

Таны хөрөнгийн баршил, хийц, бүтцээс хамааран харилцан адилгүй үнэлгээтэй байна. Та ямар ханшаар үнэлэн ямар эрсдэлээр хамгаалуулах талаар даатгалын мэргэжилтний зөвлөгөөг авах нь чухал. Жилд төлөх даатгалын хураамжийн хэмжээ дунджаар 0,8-1,5% байна.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад буй дор дурьдсан хөрөнгө нь энэхүү даатгалын зүйл байна. Үүнд:
    1. Бүх төрлийн барилга байгууламж;
    2. Орон сууц, агуулах, зоорь, гэр, хашаа байшин;
    3. Үндсэн ба туслах материал;
    4. Гэрээнд заасан бусад хөрөнгө

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  • Даатгуулагч дор дурьдсан даатгалын эрсдэлүүдээс сонгон даатгуулна.
    1. Даатгалын үндсэн эрсдэл:
      1. Гал түймэр, дэлбэрэлт
      2. Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, үер, аянга, цасан болон шороон шуурга, хөрсний суулт, овойлт, цөмрөлт, гулгалт, хүчит салхи)
    2. Даатгалын нэмэлт эрсдэл:
      1. Сантехникийн осол;
        1. Ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын эсвэл дамжуулах хоолойноос ус алдах;
        2. Усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах;
        3. Халуун ус эсвэл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах;
        4. Агаар, дулаан шахуургаас ус алдах;
      2. Дулаан дамжуулах хоолойн гэмтэл;
        1. Ус хангамжийн хаах буюу шилжүүлэх хоолой;
        2. Халаагуур (паар) эсвэл уурын халаагч;
        3. Агаар, дулаан шахуурга;
      3. Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирол;
        1. Эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал;
        2. Тусгаарлагчийн гэмтэл;
      4. Хулгай дээрэм, гуравдагч этгээдийн танхайн сэдэлтэй үйлдэл;

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

  1. Талууд даатгалын үнэлгээг даатгалын зүйл тус бүрээр зах зээлийн үнээс илүүгүй байхаар тохиролцож даатгалын гэрээнд тусгана.
  2. Даатгалын хураамжийн хэмжээ нь гэрээнд заасны дагуу байна.
  3. Шаардлагатай тохиолдолд тухайн даатгалын зүйлийн санхүүгийн бүртгэл дансанд тусгагдсан үнийг үндэслэн даатгалын үнэлгээг хийнэ.
  4. Даатгалын үнэлгээнд гэрээний хугацаанд талууд тохиролцон өөрчлөлт хийсэн тохиолдолд даатгалын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтооно.
  5. Олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурна.
  6. Даатгалын зүйлийн онцлог болон даатгалын эрсдэлд нөлөөлөх бусад хүчин зүйлээс шалтгаалан даатгалын хураамжийн хувь хэмжээ өсөх буюу буурах боломжтой.
  7. Даатгалын хураамж төлөх хугацааг даатгалын гэрээнд тодорхой заана. Гэрээнд заасан хураамж төлөх хугацаанаас өмнө даатгалын тохиолдол гарсан бол хоёр тал харилцан тохиролцон хураамжаа төлснөөр нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  8. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол Даатгагч гэрээнд заасан нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.
  9. Даатгалын гэрээг 1 жилээс бага хугацаагаар байгуулсан тохиолдолд дараах байдлаар хураамжийг тооцно.
Даатгалтай байсан хугацаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Даатгалтай хугацаанд оногдох хураамжийн хэмжээ /хувь/ 20 30 40 50 60 70 75 80 85 90 95 100

 

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ, ТООЦОХ НӨХЦӨЛ

  1. Даатгалын тохиолдол болсон нөхцөлд Даатгуулагчид нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь энэ журам, МИГ Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын тушаалаар батлагдсан “Даатгалын үйл ажиллагааны ерөнхий журам” болон даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх нь хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн итгэмжлэлдээр үндэслэгдэнэ.
  3. Нөхөн төлбөрийн асуудлыг Даатгуулагчаас хохирлын тухай акт материалыг бүрэн ирүүлснээс хойш 14 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж холбогдох хохирлыг барагдуулна.
  4. Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно.
  5. Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө Даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг Даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж оруулан Даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд төлөгдөх нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  6. Даатгалын зүйл бүрэн сүйрвэл даатгалын үнэлгээнээс эргүүлэн ашиглаж болох зүйлсийн үнэ, түүний элэгдлийг хасч нөхөн төлбөрийг тооцно.
  7. Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол даатгуулсан зүйлийг дахин сэргээн засварлахад гарах зардлын хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
  8. Даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний зах зээлийн үнээс бага байвал нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээнээс хувь тэнцүүлэн тооцож олгоно.
  9. Даатгуулагчийн хэт хайхрамжгүй болон буруутай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бол 8.6 болон 8.7-д олгохоор тооцсон хэмжээнээс 80 хүртэл хувиар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
  10. Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ нь тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнээс их байвал уг илүү гарсан хэсэгт нөхөн төлбөр олгогдохгүй.
  11. Даатгуулагч дараахь нөхөн төлбөрийн баримт бичгүүдийгДаатгагчид ирүүлнэ. Үүнд:
    1. Даатгуулагчийн өргөдөл буюу албан бичиг;
    2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
    3. Хохирлын шалтгааныг тогтоосон мэргэжлийн холбогдох байгууллагын акт дүгнэлт;
    4. Шаардлагатай гэж үзвэл орон сууц, барилга, байгууламжийн зураг төсөл, угсралт, гүйцэтгэлийн ажлын холбогдох бусад баримт бичиг;
    5. Хохирлын хэмжээг тогтоосон мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт, тайлан
  12. Даатгуулагч 7.1.12-д заасан үүргээ биелүүлэлгүй 1 сар өнгөрснөөс хойш даатгалын тохиолдол бий болсон бол Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
  13. Даатгалын нөхөн төлбөр олгогдсоны дараа Даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр,түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр Даатгагчид шилжинэ.

Даатгалын гэрээ, Даатгалын баталгаа

  1. Даатгалын гэрээг зөвхөн бичгээр байгуулна. Даатгагч даатгалын хураамж төлөгдсөн баримтыг үндэслэн Даатгуулагчид даатгалын баталгааг олгоно.
  2. Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирол нь өөрийн хариуцах хэмжээнээс бага үед уг хохирлыг Даатгуулагч өөрөө хариуцах, тогтоосон хэмжээнээс их үед уг давж гарсан хохирлын хэмжээгээ рДаатгагч нөхөн төлбөр олгох тухай заалттай гэрээ байгуулж болно.
  3. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын баталгааг бусдад дамжуулахыг хориглоно.
  4. Даатгалын гэрээг дуусгавар болгох. Дараах тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болно. Үүнд:
    1. Гэрээний хугацаа дууссан;
    2. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн;
    3. Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцсон;
    4. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.
  5. Даатгалын гэрээг дараахь нөхцөлийн дагуу цуцлах буюу дуусгавар болгоно. Үүнд:
    1. Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
    2. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол Даатгагч өөрийн санаачлагаар гэрээг цуцлаж болно.
    3. Даатгагчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хохирол гараагүй бол үлдсэн хугацаанд ногдох хураамжийг буцаан олгоно, Даатгуулагчийн санаачлагаар гэрээг цуцалбал үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдон гарсан зардлыг хасаж, үлдэх хэсгийг Даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан, 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
    4. Гэрээнд Талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар эсвэл гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
    5. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

Гэр, хашаа байшингийн даатгалд юу даатгуулах вэ?

  • Гэр
  • Хашаа
  • Байшин

Гэр, хашаа байшингийн даатгалд ямар хүмүүс  даатгуулах боломжтой вэ?

  • Гэр, хашаа байшингийн эзэмшигч хүн бүр даатгуулах боломжтой.

Таны эд хөрөнгийг ямар эрсдэлүүдээс даатгал вэ?

  • Галын
  • Байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээр нэмэгдэл эрсдэлийг нэмэн даатгуулах боломжтой.

  • Хулгай, дээрмийн

Даатгалын үнэлгээ:

  • Даатгалын зүйлийн үнэлгээг гэр, хашаа, байшингийн орон нутгийн зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагчтай тохирч тогтооно.
  • Даатгалын хураамжийн хэмжээ нь гэр, хашаа, байшингийн үнэлгээний 1%-иас багагүй байна.

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?

  • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ноогдох элэгдлийг хассан дүнг олгоно. Хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр олгоно.
  • Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаас сүйрсэн бол хохирлыг 80%-иар нөхөн төлнө.
  • Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасч, үлдсэн хэсгийг нөхөн төлнө.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР:

Даатгуулагчийн эзэмшлийн байшин, барилгад гэнэтийн, санаандгүй, урьдчилан таамаглах боломжгүй эрсдэл тохиолдсоны улмаас учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл тохиролцсон  мөнгөн дүнгээр нөхөн төлбөрийг олгох зорилготой бүтээгдэхүүн юм. Энэхүү даатгалд та орон сууц, амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга, оффис зэргийг даатгуулж болно.

Даатгалын хамгаалалт
Байгалийн эрсдэл
Галын эрсдэл
Ус чийгний эрсдэл
Цахилгааны эрсдэл
Цонх шилний хохирол
Сонголтоор: Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх эрсдэл
Сонголтоор: Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдэл
Сонголтоор: Ажиллагсдын санамсаргүй үйлдэл

Ач холбогдол: Та байшин барилгаа даатгуулснаар гэнэтийн санаандгүй эрсдэлүүдийн улмаас байшин барилгад хохирол учирсан тохиолдолд бид хохирсон хэсгүүдийг засварлах, солих, орлуулах болон засвар үйлчилгээг хариуцах эсвэл дээрх бодит зардлуудын мөнгөн дүнгээр нөхөн төлж таныг хохиролгүй болгох ач холбогдолтой.

Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

Үнэлгээ: Таны байшин барилгатай ижил төрлийн материал, загвар хийцийг ашиглан барьсан, байршил хүрээлэн буй орчин, ашиглалтанд орсон хугацаа, ерөнхий байдал зэрэгтэй ойролцоо байшин барилга худалдаж авч болох болон зарах үнийг хэлнэ.

Хураамж: Даатгалын хураамжийг жилээр 0.3% – 2% тооцно.

Нөхөн төлбөр: Таны байшин барилгад учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.