Тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал:

Таны тээврийн хэрэгсэлд гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учрахад төлөвлөөгүй зардал гарч санхүүгийн дарамтанд орохоос гадна цаг хугацаа алдаж, сэтгэл санааны хямралд ордог. Энэ үед таныг энэ бүх дарамтаас гаргах хамгаалалт бол тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэхүү даатгал нь таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.

Даатгалын зүйл: Бүх ангиллын авто тээврийн хэрэгсэл

Тухайн тээврийн хэрэгслийг нэмэлтээр тоноглосон тоноглол

Давуу тал: Таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүд багтсанаараа онцлогтой.
 Үнэлгээ, хураамж: Таны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн дүнгийн 0.8%-иас дээш үнэлгээгээр даатгах бөгөөд таны сонгосон багцаас хамааран 0.8%-4% /эсвэл түүнээс өндөр/ хувиар даатгуулах боломжтой.

ТА БУСАД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ ҮҮ

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бүх ангиллын автотээврийн хэрэгсэл
  • Нэмэлт тоноглол

ЯМАР ЭРСДЭЛҮҮДЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Таны машиныг доорх төрлийн эрсдэлүүдээс хамгаална.

  • Байгалийн хүчний үйлчлэл
  • Хөдөлгөөний үеийн осол
  • Хөдөлгөөний бус үеийн осол
  • Сантехникийн эрсдэл
  • Гал, дэлбэрэлт
  • Хулгай, дээрэм
  • Жолоочийн гэнэтийн осол

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТЫН СОНГОЛТ

ХАМГААЛАЛТУУД Уран жолоо Ган жолоо Мөнгөн жолоо Алтан жолоо Супер жолоо
Байгалийн хүчний үйлчлэл
Хөдөлгөөний үеийн осол
Хөдөлгөөний бус үеийн осол
Сантехникийн эрсдэл
Гал, дэлбэрэлт
Хулгай, дээрэм
Жолоочийн гэнэтийн осол
Нэмэлт үйлчилгээ болон хамгаалалтууд
24 цагийн ослын дуудлага
Даатгал, нөхөн төлбөрийн зөвлөгөө
Хохирлын үнэлгээний зардал
Ослын газраас тээвэрлэх зардал
Өөрийн хүлээх хариуцлага болон хураамжийн хувь
Өөрийн хүлээх хариуцлага 10%
Хураамжийн хувь 0,8% 1,2% 2% 3% 3,8%
Даатгалын зүйл: Даатгуулагчийн өмчлөлийн эсвэл хариуцлагад байгаа бүх төрлийн автотээврийн хэрэгсэл;
Даатгалын үнэлгээ: Даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг эсвэл бүртгэлийн үнийн дүнгийн аль нэгийг баримтална.
Даатгуулагчийн хариуцах хэсэг: Даатгуулагчийн хариуцах хэсэг нь даатгалын үнэлгээний 10 хувь байна.
ДХХ–г доод хэмжээнээс илүү нэмэгдүүлснээр хураамжийг хувийг бууруулж болно.
Үндсэн эрсдэл: Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэл;

  • Зориулалтын зогсоол, гражид байх үеийн байгалийн, галын, тэсрэлт, дэлбэрэлт, сантехникийн усны, дээрээс биет унах, мөргөхөөс үүдэн гарах хохирол;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдэн гарах хохирол;
  • Жолоо шилжүүлсэн үеийн хохирол;
  • Их биеийн хулгай, дээрэм;
  • Жижиг эд ангиудын хулгай;
  • Хохирлын үнэлгээний зардал;
Нөхөн төлбөр:
  • Даатгуулагчийн хөрөнгийн даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс их байх тохиолдолд хохирлыг зах зээлийн үнээр;
  • Даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээтэй тэнцүү байх тохиолдолд бодит үнээр;
  • Даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага байх тохиолдолд даатгалын үнэлгээний 90 хувиар тус бүр тооцно.

Та тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдснаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын машиныг шүргэх, мөргөлдөх, шон хашаа дайрах зэргээр зам тээврийн осол гаргах мөн зогсоол дээр тавьсан үед хэн нэгэн нь таны машиныг сэвтээж гэмтээх, хулгайд эд ангиа алдах зэргээр таны автомашинд учирсан бүх төрлийн хохирлыг бид нөхөн төлнө.

Хэн даатгуулж болох?

  • Автомашинтай хүн бүр

Ямар үнэтэй бол?

Та өөрийн автомашиныг зах зээлийн үнэлгээгээр үнэлэх ба өөрийн сонирхолд нийцсэн даатгалын дараах багцаас сонголтоо хийнэ үү.

Та дараах үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй.

  • Та хуульд заасны дагуу гэрээний хугацаанд гэрээтэй холбоотой бүх мэдээллийг даатгагчаас үнэ төлбөргүй авах эрхтэй
  • 24 цагийн Шуурхай Албаны “Түргэн Шуурхай Соёлтой” үйлчилгээг ослын газар дээр авна
  • Нөхөн төлбөр авахтай холбоотой баримт материалыг манай нөхөн төлбөрийн хэлтэс хүлээн авч ажлын 5 хоногт багтаан шуурхай шийдвэрлэнэ.
  • Хураамжийн уян хатан нөхцөлтэй.
  • Онлайнаар даатгуулах боломжтой.
  • Зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцад үүссэн хэрэг зөрчлийн талаар үнэгүй зөвлөгөө өгнө.
  • 21 аймагт салбартай тул та санаа зоволтгүй зорчиж болно.

Жолооч таны эдлэх хөнгөлөлт /эхний жилдээ нөхөн төлбөр аваагүй үед/

Даатгуулсан жил

Хураамжийн хөнгөлөлт

2 дахь жилд

10%

3 дахь жилд

15%

4 ба түүнээс дээш жилд

20%

 

Та анд найз нарын хамт даатгуулбал жолооч тус бүр 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Зам тээврийн ослын үед жолооч та дараах арга хэмжээг яаралтай авах үүрэгтэй.

  • Замын цагдаагийн байгууллагад ослын талаар нэн даруй мэдэгдэнэ үү. /124, 7011-2100/
  • Даатгалын тохиолдол гарсан талаар бидэнд яаралтай мэдэгдэх: Шуурхай алба 7000 4800, 9905-4800
  • Хэрвээ хөдөө орон нутагт бол манай орон нутаг дахь даатгалын салбарт мэдэгдэнэ үү.
  • Даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөх
  • Таны тээврийн хэрэгслээс гадна осолд холбоотой тээврийн хэрэгсэл байгаа тохиолдолд жолоочийн нэр, хаяг, үнэмлэхний дугаар болон тээврийн хэрэгслийн дугаар зэрэг ерөнхий мэдээллийг аваарай.

Та нөхөн төлбөр авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Нөхөн төлбөрийн маягт, өргөдөл
  • Даатгалын гэрээт баталгаа
  • Ослын талаар холбогдох мэргжлийн байгууллагын акт, тодорхойлолт /Замын Цагдаагийн Газар/
  • Хохирлын үнэлгээ, эсвэл засварын газрын зарлагын баримт, кассын орлогын баримт, нэхэмжлэл.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

  1. Энэхүү даатгалын үнэлгээ буюу даатгагчийн даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ, даатгуулагчийн төлөх хураамж зэрэг нь дараах хэмжээтэй байна. Үүнд:
    Даатгалын төрөл Даатгалын үнэлгээ /төгрөг/ Хураамж /төгрөг/
    1 Лимитед I 500,000 30,000
    2 Лимитед II 1,000,000 50,000
  2. Даатгуулагч даатгалын хураамжийг төлөөгүй байхад даатгалын тохиолдол гарсан бол даатгагч нөхөн төлбөр төлөхтэй холбоотой үүрэг хүлээхгүй.
  3. Даатгалын зүйл нь ашиглалтаас гарах, бусдад шилжих, солигдох болон шинээр өөрчлөлт хөдөлгөөн орох тохиолдолд даатгуулагчийн хүсэлтийн дагуу даатгагч нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах бөгөөд гэрээ цуцлагдах тохиолдолд хураамжийн буцаалт нь энэхүү нөхцөлийн 9.2 дугаар заалтын дагуу хийгдэнэ.

НӨХӨН ТӨЛБӨР

  1. Даатгалын тохиолдлын талаар даатгагчид Шуурхай албаны 24 цагийн үйлчилгээтэй 7000 3000 утсаар, ажлын цагаар 330130 утсаар нэн даруй мэдэгдэж хүндэтгэх шалтгаангүй бол даатгалын ажилтан, замын цагдаа ирж үзтэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж ослын шалтгааныг тогтоолгох үүрэгтэй.
  2. Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгоно. Үүнд:
    1. Даатгалын гэрээт баталгаа
    2. Ослын талаар гарсан Замын цагдаагийн дүгнэлт, тодорхойлолт
    3. Даатгуулагчийн хохирол нөхүүлэх тухай өргөдөл
    4. Хохирлын үнэлгээ, фото зураг
    5. Осолд холбогдсон этгээдүүдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримтны хуулбар
    6. Шаардлагатай тохиолдолд бусад байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
  3. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй гэж үзвэл өөрөө хохирлын хэмжээг тодорхойлон даатгуулагчтай зөвшилцөж болно. Талууд ийнхүү тохиролцоонд эс хүрсэн тохиолдолд хохирол үнэлэгчээр дахин үнэлүүлэх бөгөөд дахин үнэлүүлэхтэй холбогдсон зардлыг даатгуулагч хариуцна.
  4. Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданга тооцно.
  5. Даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг даатгуулсан зүйлийг дахин сэргээн засварлахад гарах шууд зардлын хэмжээгээр энэхүү нөхцөлийн 4.1 дугаар заалтад заасан даатгалын үнэлгээнд багтаан олгоно.
  6. Даатгалын тохиолдлын улмаас учирсан болон учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж оруулан даатгуулагчид төлөх бөгөөд даатгагчийн төлөх нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ нөхцөлийн 4.1-т заасан нөхөн төлбөрийн хязгаараас хэтрэхгүй байна.
  7. Даатгуулагчаас хохирлын материалыг бүрэн ирүүлснээс хойш 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Хэрвээ нэмэлт мэдээлэл шаардлагатай бол даатгагч нь даатгуулагчид энэ тухай албан ёсоор мэдэгдэнэ.

Тээврийн хэрэгслийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?

  • Тээврийн хэрэгсэл эзэмшдэг жолооч бүр даатгуулах боломжтой.

Авто тээврийн хэрэгслийн даатгалд ямар  төрлийн тээврийн хэрэгсэл даатгуулж болох вэ?

  • B, C, Д  ангиллын тээврийн хэрэгсэл
  • Зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглол
Даатгалын эрсдэл Хамгаалалтын нөхцлүүд
Economic Economic plus Standard Standard plus Premium
Экономик Экономик + Стандарт Стандарт+ Премиум
1 Байгалийн эрсдэл 80% 100% 100% 100% 100%
2 Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт 80% 100% 100% 100% 100%
3 Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэл 80% 90% 100% 100% 100%
4 Зориулалтын гражид байх үед сантехникийн уснаас учирсан хохирол 90% 100% 100% 100%
5 Зам тээврийн хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн бүх эрсдэл 80% 90% 100% 100%
6 Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлээс учирсан хохирол 70% 90% 100% 100%
7 Ослын бус үед зөвхөн салхины шил, цонхны шил хагарах, гэмтэх / жилд 2 удаа / 90% 100% 100%
8 Жолоо шилжүүлэх үеийн 70% 90% 100%
9 Зайлшгүй тохиолдолд замгүй газраар явах үеийн бүх эрсдэл 50% 70% 90%
10 Жолоочийн гэнэтийн осол (гэрээний хугацаанд) нийт 100.0₮ хүртэл нийт 200.0₮ хүртэл нийт 500.0₮ хүртэл
11 Зорчигчийн гэнэтийн осол (гэрээний хугацаанд)
12 Эд ангийн хулгайн эрсдэл 80% 100%
13 Их биеийн хулгайн эрсдэл 80% 100%
14 Хулгайн сэдлээр учруулсан хохирол 90% 100% 100%
15 Нэмэлт зардлын даатгал*  (гэрээний хугацаанд)  нийт 200.0₮ хүртэл 400.0 хүртэл  нийт 500.0₮ хүртэл
16 Өөрийн буруугаас учирсан тохиолдолд дээрхи нөхөн төлбөрийн хэмжээг дараах хэмжээгээр бууруулна. 20% 20% 10% 5% / 0% 0%
17 Хураамжийн хувь 0.80% 1.00% 1.50% 2.20% 3.00%

Даатгалын үнэлгээ

  • Авто тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагч, даатгагч харилцан тохиролцоно.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР:

Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан B ангиллын өөрөө явагч машинд зориулсан даатгал.

Давуу тал

Таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүд багтсанаараа онцлогтой.

Үнэлгээ, хураамж

Таны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн дүнгийн 0.8%-иас дээш үнэлгээгээр даатгах бөгөөд таны сонгосон багцаас хамааран 0.8%-3.7% /эсвэл түүнээс өндөр/ хувиар даатгуулах боломжтой.

Хугацаа

Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

ДААТГАГЧ ДАРААХ ТОХИОЛДОЛД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ

1.1    Даатгалын тухай хуулийн 8.5-д заасны дагуу /Санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, гэрээнд заасан даатгалын эрсдлээс бусад шалтгаанаар хохирол гарсан, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн, хууль тогтоомжид заасан бусад үндэслэл/;

1.2    Дайн байлдаан, хувьсгал, үймээн самууны үр дагавар; цөмийн идэвхит хог, хаягдал түүнээс үүсэх бохирдолт зэргийн улмаас үүссэн хохирол;

1.3    хууль болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эсвэл олгосон зөвшөөрлийг зөрчсөн байдлаар буюу стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатах тослох материал, химийн эсвэл тэсрэх бодис ачиж тээвэрлэсэн;

1.4    Хуучрах, зэврэх болон ердийн элэгдэл, /втулка амаржин, мотор, кроп явах эд анги/ хорогдлын үр дагавар, үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн гэмтэл, түүний үр дагавар;

1.5    Гэрээнд өөрөөр заагаагүй бол үйлдвэрийн бус нэмэлт тоноглол,/нэмэлт гэрэл, цахилгаан төхөөрөмж/ хэрэгслүүдээс үүдэлтэй гэмтэл, хохирол; гэрээнд заасан эрсдэлээс бусад үед үүссэн дугуйны хохирол;

1.6    Даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх, эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө бурууг хүлээх, хохирлыг нөхөн барагдуулах оролдлого хийсэн, зөвшөөрөл авалгүйгээр хийгдсэн засварын ажил түүний үр дагавар;

1.7    Автотээврийн хэрэгслийг хууль тогтоомжийн дагуу хураасан, устгасан; дайчилгаанаас үүдэлтэй хохирол;

1.8    Автотээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, найдвартай эсэх эсвэл чадварыг нь туршсан;

1.9    Төрөл бүрийн хүү, торгууль;

1.10  Даатгуулагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй биелүүлхээс зайлс хийсэн тохиолдол;

1.11  Нотолгоогүй хохирол;

1.12  Эмблем болон 3-с дээш удаагийн толины хулгай /хулгайн эрсдэлийн даатгалтай нөхцөлд/

1.13  Замын  хөдөлгөөний  аюулгүй  байдлын  тухай  хууль 12-р  зүйл  “Тээврийн хэрэгслийн жолоочид хориглох зүйл:”

a)    согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

b)    тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэх;

c)    стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын  бүртгэлд ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох

d)    тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;

e)    тээврийн хэрэгслээр замын хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, батлагдасан гарамгүй газраар гол мөрөн гатлах

f)    тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулах;

1.1.1    Замын  хөдөлгөөний  аюулгүй  байдлын  тухай  хууль 14-р  зүйл “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг”

a)    МУ-ын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2-р хавсралтанд заагдсан “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл гэмтлийн техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлийн ашиглах, хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх             дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

b)    согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу  ядарсан, тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

c)    тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийн болон арлын дугаар өөрчлөгдөх бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд ийнхүү өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлж мөн даатгалын байгууллагад мэдэгдэх ;

d)    Нэг тэнхлэгт хоёр өөр хээтэй дугуй тавих, мөн зохих улиралын дугуй тавиагүйн улмаас үүссэн хохирол.