Гэнэтийн ослын даатгал

Гэнэтийн ослын даатгал:

Гэнэтийн ослын даатгал нь даатгуулагчийн эрүүл мэндэд гэнэтийн эрсдэл учрахад холбогдон гарах эмнэлэг, эмчилгээний зардлыг санхүүгийн хүндрэлгүй даван туулахад энэхүү даатгал танд туслана.

Даатгалын эрсдэл

Даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээ

Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог, даатгалын үнэлгээнээс хамааруулан хурамжийн хувийг тогтооно

Даатгалын нөхөн төлбөрийн нөхцөл

Даатгуулагч этгээд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, гэнэтийн ослоор нас барах тохиолдод даатгуулсан үнэлгээний 100 хувиар нөхөн төлбөр олгоно

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол даатгуулагчийн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээг эмчлүүлсэн хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан  дор дурьдсан хувиар үнэлгээний хязгаараас бодож нөхөн төлбөр олгоно

ТА БУСАД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ ҮҮ

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн тахир дутуугийн зэрэглэл тогтоолголт, нас баралт.
  • Монгол улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдалт.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:

  • Даатгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг
  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, албан тушаалыг нотлох бичиг баримт
  • Нөхөн төлбөрийн эрхтэй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг

Энэхүү даатгалын хамгаалалт нь гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал бэлэн мөнгөний нөхөн төлбөр олгоно.

Албан тасалгаанд цэмцгэр орчинд ажиллаж байхад юуных нь эрсдэл байх билээ гэж хэн бүхэнд бодогдмоор. Гэхдээ үүнийг заавал ямар нэгэн механик эрсдэл талаасаа бодолгүй, харин ажил үүргийнхээ гүйцэтгэл, ажлын орчинтойгоо холбож бодох нь зөв байх болно шүү.

Практик дээр энэ талаас нь ажил олгогч ч, ажил эрхлэгч ч аль аль нь анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь сэтгүүлч хүнд үзэг, дэвтэр, компьютерээс өөр хөл дээр нь унаад гэмтээчих зүйл байхгүй юм шиг хэдий ч ерөнхий агуулгаараа бол ихээхэн бэрхшээл, төвөгтэй орчинд ажиллаж байдаг. Заримдаа бүр онц аюултай ч гэж хэлж болохоор. Хэдийгээр аюулгүй хэвийн орчинд оюуны хөдөлмөр, албан конторын ажил эрхэлж байгаа гэж бодогдох ч оффисийн ажлуудад хүнээ, ажилтнаа гэнэтийн осол, эндэгдлээс хамгаалан даатгах зүйл маш олон байдаг.

Халуун галан дээр хуушуур хайрч байгаа тогоочийг харахад ч заримдаа халгамаар байдаг шүү. Ганц тогооч ч гэлтгүй байнга л хаалга үүд нээж хааж хүмүүст үйлчилж байдаг зочин хүлээн авагч, гал цахилгаантай ажиллаж авирч буух, ачих зөөх ажил хийж байдаг засварчин цэвэрлэгч гээд л биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг ажилчин, албан хаагчдыг энэ төрлийн даатгалд хамруулах нь ихээхэн чухал.

Улс хөгжихийн хэрээр хүнийг хөдөлмөрийн эрсдлээс хамгаалсан хууль эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэж, тэдгээр нь улам бүр хүмүүсийг даатгалын хамгаалалтанд оруулж байдаг. Ингэснээр гэнэтийн ослын даатгал ч гэсэн л соёлтой хөдөлмөрлөх, соёлтой бизнес эрхлэх, нийгмийн хариуцлагатай ажиллах томоохон илэрхийлэл болж байдаг юм.

Хөдөлмөр эрхэлж байх явцдаа хүний болгоомжилбол зохих осол эндэгдэл эрсдлийг үндсэнд нь хоёр хувааж болох юм. Нэгдүгээрт нь, тухайн хөдөлмөр эрхэлж байх үед ажлаасаа болоод шууд бий болж болох осолтой зүйл. Зурагт зөөж байгаа эрхмийн ачаа нь нурж, хөлийг нь гэмтээвэл энэ нь шууд хэлбэр болох юм. Гэтэл уг ачааг дээрэмдэх гэсэн хэн нэгэн этгээд жолоочийн биед халдвал энэ нь шууд бус ч гэсэн байж болох л сэргийлмээр зүйл л дээ. Хүнд машин механизмын оператор буюу жолоодогч, хөнгөн үйлдвэрийн бүх төрлийн ажилчид, харуул хамгаалалтынхан, хянагч, ачигч нар гээд иймэрхүү төрлийн ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүст эдгээр эрсдэл аль аль нь тохиох онцгой өндөр магадлал байдаг учраас даатгуулах нь маш чухал шүү.

Энэ бол онцгой нөхцөл шүү. Хэрвээ та хөдөлмөрийн гэрээ байгуулаад энэ чиглэлээр ажиллах гэж байгаа бол ажил олгогчтой ярилцах зүйлийн тэргүүнд өөрт тань шаардлагатай даатгалын талаарх нөхцөл байх хэрэгтэй. Энэ тал дээр өөртөө ихээхэн анхааралтай хянуур хандах нь ямар цалин авахаа асуухтай адилтгаж болмоор чухал зүйл байдаг. Хүнд хортой нөхцөл болон хүнд үйлдвэрийн, тэсэлгээ, өрөмдлөгийн, ил, далд уурхайн ажилчид бол ялангуяа үүнийг онцгойлон анхаараарай. Ажлын нөхцөлийг хэчнээн сайн хангасан байсан ч л энэ төрлийн ажлууд нь осол гэмтэл, эрсдлийн орчин хэвээр байсаар байдаг юм. Ажил хөдөлмөр, цалин хангамж, хамт олон бүгд л хүний амьдралд чухал байдаг ч амьдрал өөрөө энэ бүхнийг агуулсан хамгаас үнэ цэнэтэй зүйл. Харин түүнийг хамгаалах, цэцэглүүлэн төлжүүлэх, хайрлаж гамнахад л даатгал зориулагддаг шүү дээ.

Ийм даатгал ямар хугацаагаар хийгддэг вэ?

Даатгалын хамгаалалтанд байх хугацаагаа та өөрөө сонгон түүндээ ногдох төлбөр тооцоог хийж болох юм. Гэхдээ та гэрээнийхээ нөхцөлийн дагуу даатггагдсан нөхцөл орчиндоо ажиллаж байх ёстой бөгөөд гэрээний үргэлжлэх хугацаа нэг жилээс илүүгүй байна.

Даатгалаас олгогдох мөнгө нь хэр зэрэг их байдаг юм бэ?

Энэ бол таны сонголт, хамгаалалтын нөхцөлөөсөө л хамаарна. Одоогийн байдлаар даатгуулагч хамгийн багадаа 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр нийт эрсдлээ үнэлж даатгуулах ёстой байгаа ч үүнээс дээш ч байхыг үгүйсгэхгүй. Мэдээжээр үнэлгээ нэмэгдэх тусам таны даатгалаар олгогдох төлбөрийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, танд даатгалаар очих төлбөр нь та даатгуулж буй зүйлээ хэрхэн үнэлж даатгуулснаас хамаардаг. Их бол их, бага бол бага. Харин гэрээний дагуу ямар тохиолдолд төлбөрийг хэрхэн олгохыг дараахь хүснэгтээс товчоолон хараарай.

 

Осол гэмтэл, эрсдэл
Даатгалын үнэлгээнээс тооцох хувь
амь насаа алдах 100%
хөдөлмөрийн чадвараа бүрэн, бүрмөсөн буюу хугацаагүйгээр алдах 100%
6 сараас 12 сар хүртэл эсвэл 12 сараас дээш хугацаагаар тогтоолгосон + 50%
хөдөлмөрийн чадвар алдалтыг 3 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон + 30%
эмчилгээний 46 дахь хоногоос эхлэн 90 хоног дуустал ажлын хоног тутамд 0,5%
эмчилгээний эхний 45 хоногт ажлын хоног тутамд 0,3%

 

Ажлын бус цагаар бол даатгал үйлчилдэгггүй юм шив дээ?

Ингэж ойлгох нь буруу юм. Учир нь манай даатгалын ерөнхий нөхцөл нь ажлаа хийж байх үеийн болон 24 цагийн гэсэн хоёр хувилбартай бөгөөд аль алинд нь ижил хамгаалалтын нөхцлөөр даатгуулагчийг хангаж байдаг.

Даатгалын эрсдэл, түүнд тооцоолсон хураамжийн хувь

Хамрах хүрээ Мэргэжлийн ангилал
А Б В Г
”Бүх төрлийн” эрсдэл (all risks)-ээс хамгаална. үйлдвэрлэлийн буюу зөвхөн ажил үүргээ биелүүлж явах үеийн 2,0 2,5 3,0 3,5
24 цагийн 2,5 3,0 3,5 4,0
Дор дурдагдах ”Багц” эрсдлүүдээс хамгаална. Үүнд: Байгалийн; Ахуйн, Үйлдвэрлэлийн; Техниктэй харьцах үеийн; Мал амьтнаас учруулах; үйлдвэрлэлийн буюу зөвхөн ажил үүргээ биелүүлж явах үеийн 1,0 1,4 2,0 2,5
24 цагийн 1,15 1,5 2,2 2,9

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

  • Энэхүү гэрээний хавсралт жагсаалтад дурьдсан ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг даатгалын зүйлд тооцно.
  1. Даатгуулагдсан ажилтнуудын жагсаалтыг гэрээнд хавсаргах бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг байна.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

 

Үндсэн эрсдэл

Бүх төрлийн гэнэтийн осол
Байгалийн эрсдэл: ·         Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэл

·         Хүйтэн бороо, үер усны аюул

·         Газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, галт уулын дэлбэрэлт

·         Гал, түймэр, аянга цахилгаан

Ахуйн эрсдэл: ·         Элдэв юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох

·         Зам тээврийн аюул осолд өртөх.

Мал маллагаа, амьтдын  нөлөөгөөр үүсэх эрсдэл ·         Морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах

·         Мал маллагаа, ан агнуурын үед болон бусад тохиолдолд араатан амьтан, нохойд уруулах, бариулах.

Техниктэй харьцах үеийн эрсдэл ·         Автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх зэргээс үүдэлтэй осол, гэмтэл
Нэмэлт эрсдэл Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл ·         Бусдад хорлогдох, зодуулах

·         Буу, хутга мэс зэрэг зэвсэгтэй дайралтад өртөх

Даатгалын үнэлгээ Даатгалын үнэлгээ 5 сая төгрөг байна. Үүнээс дээш үнэлгээг харилцан тохиролцоно.
Хураамж Нийт үнэлгээнээс 1%-иар тооцно.
Даатгалтай байсан хугацаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Даатгалтай хугацаанд оногдох хураамжийн хэмжээ /хувь/ 20 30 40 50 60 70 75 80 85 90 95 100

 

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ, ТООЦОХ НӨХЦӨЛ

  1. Даатгалын нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож олгоно.Үүнд:
    1. Даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь олгоно.
    2. Даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас тахир дутуу болсон тохиолдолд дараах хувь хэмжээгээр даатгалын үнэлгээнээс тооцож нөхөн төлбөр олгоно.
      Хөдөлмөрийн чадвар алдалт Нөхөн төлбөрийн хэмжээ
      Хөд. чадвараа бүрэн алдах 100%
      Хоёр нүд хараагүй болох 100%
      Хоёр мөч үгүй болох 100%
      Нэг нүд хараагүй болох 50%
      Нэг мөч үгүй болох 50%
      Ярих чадвараа алдах 50%
      Хоёр чих сонсголгүй болох 50%
      Нэг чих сонсголгүй болох 20%
      Эрхий хуруугүй болох
      – хоёр үе 20%
      нэг үе 10%
      Аль нэг хуруугүй болох
      нэгээс илүү үе 10%
      нэг үе 5%
      Хөлийн эрхий хуруугүй болох 5%
      Хөлийн аль нэг хуруугүй болох 2%
    3. Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол алдсан хоног тутамд даатгалын үнэлгээний 0,35 хувиар бодож, дээд тал нь 90 хоногийн хугацаагаар тооцон нөхөн төлбөр олгоно.
    4. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эм тарианы зардалд зориулан даатгалын үнэлгээнээс 3.0-аас 5.0 хувиар бодож тохиолдол тутамд нөхөн төлбөр олгоно.
    5. Даатгуулагч нас барсан буюу хүндээр гэмтсэн тохиолдолд яаралтай шилжүүлэн тээвэрлэхэд олгох нөхөн төлбөрийг тээвэрлэлтийн зардлын хэмжээгээр тооцож олгоно.
  2. Энэхүү нөхцөлийн 6.1.2-т заасан төрлүүдэд хамаарагдахгүй бэртэл гэмтлийн хувьд даатгагч нь Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг холбогдох эрх бүхий эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тогтооно.
  3. Даатгалын эрсдэлийн аль ч тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтэрч болохгүй.
  4. Даатгуулагч нь нөхөн төлбөр авахын тулд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн даатгагчид ирүүлнэ. Үүнд:
    1. Даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг, Даатгуулагчийн өргөдөл, даатгалын гэрээ.
    2. Аваар ослын улмаас гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан тухай эмнэлгийн хуудас, магадлагаа, амбулаторийн карт, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
    3. Хэрвээ Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан бол үүнийг нотлох мэргэжлийн байгууллагын нотолгоо, түүний хууль ёсны өв залгамжлагчийг нотлох баримт бичиг;
    4. Үйлдвэрлэлийн ослын акт (үйлдвэрлэлийн ослын үед);
    5. Шаардлагатай бол замын цагдаа, гал түймэр, шүүх прокурор, мөрдөн байцаах болон шүүх эмнэлгийн байгууллагаас авсан баримт, нотолгоо
    6. Шаардлагатай гэж үзвэл бусад баримт, тодорхойлолт.
  5. Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх хугацаа:
    1. Хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас хойш 14 хоногийн дотор;
    2. Тахир дутуу болсноос хойш 3 сарын дотор;
    3. Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд 3-6 сарын дотор. Даатгуулагч хүндэтгэх шалтгаантай байснаа даатгагчид нотлох үүрэгтэй;
  6. Даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх:
    1. Нөхөн төлбөрийн асуудлыг Даатгуулагчаас хохирлын тухай акт материалыг бүрэн ирүүлснээс хойш 14 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж холбогдох хохирлыг барагдуулна.
    2. Даатгагч энэхүү нөхцөлийн 6.5-д заагдсан хугацаанаас хойш даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй.
  7. Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

  1. Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдсан тохиолдолуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
    1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн;
    2. Даатгалын тохиолдол мөн эсэхийг Даатгуулагч нотлож чадаагүй;
    3. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
    4. Даатгуулагч нь гуравдагч этгээдийн ятгалгаар болон өөрөө санаатайгаар амиа хорлосон эсвэл амиа хорлохыг завдсан;
    5. Даатгуулагч ослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад хугацаанд нь мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй;
    6. Даатгуулагч нь жирэмслэлт, үр хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
    7. Даатгуулагч нь эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
    8. Даатгуулагчид учирсан ердийн өвчлөл, архаг өвчний үр дагавар;
    9. Даатгуулагчид учирсан сэтгэл санааны сааталт, эсвэл мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчин (энэ нь ослоос шалтгаалаагүй бол);
    10. Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
    11. Даатгуулагч нь ан хийх, аюултай спортоор хичээллэх үедээ авсан бэртэл гэмтэл;
    12. Даатгал хийлгэхтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн;
    13. Хохирлыг тухайн тохиолдлын буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
    14. Даатгуулагч даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, сувилалд сувилуулсан амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
    15. Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон жолоодох эрхгүй хүнд жолоогоо дур мэдэн шилжүүлсний улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
    16. Даатгуулагч нь олон нийтийг хамарсан дайн, үймээн самуун, бослого, улс төрийн тэмцэлд оролцож яваад осол гэмтэл авсан бол;
    17. Даатгалын тохиолдлоос үүдэлтэй шууд бус зардал;
    18. Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
    19. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  2. Хөндлөнгийн этгээдийн шууд буруугаар учирсан хохирлыг даатгагч нь даатгуулагчид нөхөн төлсөн тохиолдолд уг нөхсөн хохирлын хэмжээгээр гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх даатгагчид шилжинэ;

ДААТГАЛЫН ГЭРЭЭ, ХУГАЦАА, ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ.

  1. Энэхүү даатгалын гэрээ нь гэрээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд дараах тохиолдлуудад даатгалын гэрээ дуусгавар болно.
    1. Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон.
    2. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
    3. Даатгагч даатгуулагч талууд тохиролцож гэрээг цуцалсан.
    4. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн.
    5. Даатгагч даатгуулагчийн аль нэг нь дампуурсан, татан буугдсан.
  2. Дараах тохиолдлуудад даатгалын гэрээг цуцлана.
    1. Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
    2. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч өөрийн санаачлагаар гэрээг цуцалж болно.
  3. Даатгагчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хохирол гараагүй бол үлдсэн хугацаанд ногдох хураамжийг буцаан олгоно, даатгуулагчийн санаачилгаар гэрээг цуцалбал үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан, 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
  4. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар эсвэл гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
  5. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
  6. Гэрээний хавсралт болон бусад дагалдах баримт нь гэрээний салшгүй хэсэг байна.
  7. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын баталгааг бусдад дамжуулахыг хориглоно.
  8. Даатгалын гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож тогтоох бөгөөд сунгаж болно.

Гэнэтийн ослын даатгалд бүх төрлийн ажил, мэргэжилтэй хүмүүс даатгуулах боломжтой байдаг ба даатгуулагчдыг дараах мэргэжлийн ангилалд хуваана. Үүнд:

Ангилал А:

  •  Аюулгүй хэвийн орчинд оюуны хөдөлмөр эрхэлдэг захиргааны удирдах албан тушаалтан, санхүү, бүртгэл тооцоо, инженер, техникийн гэх мэт бүх төрлийн оффисын ажиллагсад ба оюутан, сурагчид, эмнэлэг, гааль, татвар, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёл, худалдаа, үйлчилгээ, шүүхийн байгууллагын ажилтнууд, гэрийн ажилтай болон ажил эрхлээгүй хүмүүс;

Ангилал Б:

  •  Аюулгүй орчинд биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг мэргэжлийн ба мэргэжлийн бус ажилчид, жолооч, малчид, малын эмч, зоотехникчид, драмын болон кино жүжигчид, дуучид, хөнгөн атлетикийн тамирчид, спортын дасгалжуулагчид;

Ангилал В:

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл буу зэвсэг техниктэй харьцаж ажилладаг биеийн хүчний хөдөлмөр давамгайлсан бүх төрлийн ажилчид, хүнд машин механизм ажиллуулдаг барилга, ой мод, цахилгаан дулааны үйлдвэр, зам засварын ажилчид, бүх төрлийн харуул хамгаалалтын ажилчид, хянагчид, ачигчид, нарийн мэргэжлийн урчууд, хүнд атлетик, акробатын жүжигчин тамирчид, бөхчүүд;

Ангилал Г:

  •  Хүнд хортой нөхцөлд ажил үүргийн 75-аас багагүй хувь нь биеийн хүчний оролцоотой хөдөлмөр эрхэлдэг ажиллагсад, химийн болон тэсрэх дэлбэрэх бодистой харьцдаг ажиллагсад, ил далд уурхайн ажиллагсад, өрөмдөгчид, аврах албаны ажиллагсад, төмөр боловсруулах үйлдвэрийн ажиллагсад, араатан амьтан тоглуулагчид, хилийн ба дотоодын цэргийн байлдагч, офицерууд, цагдаа, мөрдөн байцаагчид.


Таныг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?
 / хүчинтэй хугацаа болон даатгалын үйлчлэх цаг/


  1. Үйлдвэрлэл техникийн (машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол гэх мэт) эрсдэл
  2. Техниктэй харьцах үеийн (унадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх гэх мэт) эрсдэл
  3. Байгалийн (газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх гэх мэт) эрсдэл
  4. Ахуйн (унаж бэртэх, хальтрах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох гэх мэт)
  5. Гадны нөлөөллийн (бусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх гэх мэт) эрсдэл

Даатгалын үнэлгээ:


  • Даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоодог.

Даатгалын хураамж:

Даатгуулагчийн юу даатгуулж байгаа, ямар ажил мэргэжлийн ангилалд багтаж байгаа болон даатгалын үйлчлэх хүрээ, хугацаа зэргээс хамааран тогтоогдоно.


Нөхөн төлбөрийн тухай

Тахир дутуугийн зэрэглэл тогтоосон хугацаанаас хамааран олгох нөхөн төлбөрийн хэмжээ:
Хугацаа Даатгалын үнэлгээнээс тооцох хувь
1 жил болон түүнээс дээш 100%
6-12 хүртэлх сар 50%
3 хүртэлх сар 30%
Эмчилгээний хоногоос хамааран олгох нөхөн төлбөрийн хэмжээ:
46 дахь хоногоос 90 дэх хоног дуустал хоног тутамд +05%
45 хоног хүртэл хоног тутамд +0.3%

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР:

Даатгуулагчийн амь нас эрүүл мэндэд гэнэтийн, санаандгүй, урьдчилан таахааргүй үйл явдал тохиолдсоны улмаас учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл тохиролцсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Даатгалын эрсдэл Даатгалын хамгаалалт Багц 1 Багц 2 Багц 3
3сая 5сая 10сая
  • Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Мал амьтны нөлөөгөөр үүсэх эрсдэл
  • Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл
Амь насаа алдах 100%
 
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах 100%
Хөдөлмөрийн чадвараа 51%-70% алдах 90%
Хөдөлмөрийн чадвараа 10%-50%  алдах 75%
Гэнэтийн ослын үүдэлтэй эмнэлэг эмчилгээний зардал 300,000₮ хүртэл 900,000₮ хүртэл 2,000,000₮

хүртэл

АЧ ХОЛБОГДОЛ

Таныг гэмтэж бэртэх, өвчин эмгэг туссаны улмаас ажлаа хийх боломжгүй болсон үед санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ач холбогдолтой даатгал юм.

ДААТГАЛЫН ТӨРӨЛ, ЭРСДЭЛ

ДАВУУ ТАЛ

– Нөхөн төлбөрийг эмчилгээний зардлаар төлүүлэх эсвэл тэтгэмж хэлбэрээр авах гэсэн сонголтыг хийх боломжтой

– Нөхөн төлбөрийг тэтгэмж хэлбэрээр авах тохиолдолд хуанлийн хоногоор олгоно /ажлын 5 өдөр + амралтын 2 өдөр/

– 24 цагийн турш даатгалын хамгаалалт үйлчилнэ

– Та нөхөн төлбөрийг эмчилгээний зардал хэлбэрээр авах тохиолдолд эмнэлэгээ өөрөө сонгох боломжтой

– Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн үйлчилнэ /бүх аймаг суманд даатгалын төлөөлөгчтэй/

– Багцын хөнгөлөлт

– Хураамжийн уян хатан хувь

ЭРСДЭЛИЙН ТАЙЛБАР

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

Даатгалын үнэлгээг Даатгуулагч өөрөө тогтооно. Үнэлгээний доод хязгаар:

– Гэнэтийн ослын даатгалын хамгаалалт 1,000,000 төгрөг

– Хөдөлмөрийн чадвар түр алдсан хоног тутамд авах мөнгөн тэтгэмжийн хэмжээг та өөрөө тогтоох бөгөөд түүнийгээ 90 хоногоор үржүүлж даатгалын үнэлгээг тогтооно.

– Эмчилгээний зардлын даатгалын доод үнэлгээ 2,000,000 төгрөг

Эмчилгээний зардлын хураамжийг ажил мэргэжлийн онцлог, нас, хүйс эрсдэлийн түвшинг харгалзан тогтооно.