Тээвэрлэгчийн даатгал (дотоод,гадаад)

Тээвэрлэгчийн даатгал:

Гадаад ачаа тээвэр:

Энэхүү даатгалаар Монгол улсас гадаад улс орнууд руу, гадаад улс орноос Монгол улс руу тээвэрлэгдэж буй ачаа бараанд тээвэрлэлтийн явцад учирсан хохиролыг нөхөн төлнө.

Даатгалын зүйл:

  • Тээвэрлэгдэж буй ачаа бараа
  • Тээврийн зардал
  • Ашиг сонирхолд учирсан зардал буюу авран  хамгаалах зардал

Даатгалын эрсдэл:

  • Гал түймэр дэлбэрэлт,
  • Тээврийн хэрэгсэл хоорондоо үл хөдлөх биет ,хөвөгч биетийг мөргөх,гүүрийн нуралт
  • Хөлөг онгоц усанд живэх ,шидэгдэх,сураггүй алга болох,сүйрэх
  • Газар хөдлөлт галт уул дэлбэрэлт түүний нөлөө
  • Аюул учирсан үед ачааг портоос шилжүүлэх явцад гарах хохирол
  • Хөлөг онгоц болон чингэлэг,галт тэрэг,агуулахад ус нэвтрэх ,порт усанд автах,
  • Үер, цунами, гамшгийн түвшний хүчтэй хуй салхи

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгуулагчийн сонгосон хамгаалалтын төрлөөс хамаарч дараах байдлаар тогтооно.

А нөхцөл :

  • Даатгалын үнэлгээ =ачаа барааны үнэ+тээврийн зардал+ашиг сонирхолд учирсан зардал
  • Ашиг сонирхолд учирсан зардал=/Ачаа барааны үнэ+тээврийн зардал/*10%

B.C нөхцөл:

  • Ачаа барааны дагалдах баримт дээрх үнээр тус тус үнэлнэ.

Нэмэлт

  • Ачаа барааны инвойс дээрх үнийн дүн дээр тээврийн зардлыг нэмж гарсан дүнг 10%иар өсгөж тооцно.

Даатгалын хураамж

  • Даатгалын хураамж нь даатгалын зүйлийн нэр төрөл,дамжин өнгөрөх улс орон тээврийн хэрэгслийн төрөл зэргээс хамааран 0,02%-2,2% хооронд байна

Даатгалын хугацаа

  • Даатгалын хугацаа ачааг тээвэрлэх цэгээс хүлээн авагчийн заасан агуулах,цэг байршилд хүргэгдсэнээс хойш 2 хоногт дуусгавар болно

Дотоод ачаа тээвэр:

Энэ даатгалаар Монгол улсын аймаг хотуудын хооронд тээвэрлэгдэж буй ачаа бараанд тээвэрлэлтийн явцад учирсан хохиролыг нөхөн төлнө.

Даатгалын зүйл:

  • Даатгуулагчийн Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэж буй ачаа бараа
  • Даатгуулагчийн урьдчилан төлсөн тээврийн зардал
  • Даатгагдсан барааг даатгалын даатгалын тохиолдол бий болход авран хамгаалах зардал

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл

  • Байгалийн гамшиг
  • Гал түймэр дэлбэрлэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл,хэт ачаалал
  • Зам тээврийн үеийн осол аваар

Нэмэлт эрсдэл

  • Хулгай дээрэм,түүний үр нөлөө
  • Гуравдагч этгээдээс учрах эрсдэл

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо ачаа барааг дагалдах бичиг баримт дээрх ачаа барааны үнийн дүнгээр тогтооно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн хэрэгслийн төрөл,тээвэрлэх зай,бараа бүтээгдэхүүний нэр төрөл,ангилал,эрсдлийн түвшингээс хамааран 0,3% -2,2%иар даатгалын үнэлгээнээс тооцно.

Даатгалын хугацаа

Даатгалын үргэлжлэх хугацаа нь илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног хүртлэх тогтоосон хугацаанд үргэлжилнэ.
Даатгалын хугацаа ачааг тээвэрлэх цэгээс хүлээн авагчийн заасан агуулах,цэг байршилд хүргэгдснээр дуусгавар болно.

ТА БУСАД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ ҮҮ

Гадаад болон дотоод ачаа тээвэрлэгч албан байгууллага харилцагч байгууллагын өмнө хүлээх аливаа хариуцлагыг энэхүү даатгалд шилжүүлэн хамгаалах боломжтой юм.

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

Тээвэрлэгч тээж яваа ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Ажил мэргэжлийн алдаа

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар;

  • Гэрээтэй ажилладаг байгууллагатай холбоотой мэдээллүүд;

  • Тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр;

  • Жолоочийн нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар;

  • Ачаа барааны үнийн дүн, баглаа боодлын тоо, ачааны дагалдах баримт;

  • Ачааны серийн дугаар;

  • Бусад шаардлагатай мэдээлэл.

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Даатгалын хариуцлагын хэмжээ болон шаардлагатай мэдээллүүдэд үндэслэн даатгалын хураамж тогтоогдоно.

  • Үнэ өндөр ачаа бараа, материал тээвэрлэх үед хариуцлагын доод хэмжээ нь тухайн тээвэрлэж байгаа ачаа тус бүрийн үнэлгээний 25 хувиас багагүй байна.

А. Гадаад ачаа тээврийн даатгал

Энэхүү даатгалаар Монгол улсаас гадаад орнуудад, гадаад орнуудаас Монгол улсад, Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй /транзит/ болон гадаад орнуудын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэгдэж буй ачаа бараанд учирах хохирлыг даатгана.

Даатгалын эрсдэлүүд

Багц 1

Багц 2

Багц 3

Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан

ü

Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл, хулгай /чингэлэгээр бүхэлд нь хулгайд алдах/

ü

Тавцан дээрх ачаа давалгаанд цохиулах

ü

ü

Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх

ü

ü

Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)

ü

ü

Гал түймэр,дэлбэрэлт

ü

ü

ü

Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах, сураггүй алга болох

ü

ü

ü

Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах

ü

ü

ü

Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй)

ü

ü

ü

Осол болсон боомт дээр ачааг буулгах шилжүүлэх явцад гарах хохирол

ü

ü

ü

Далай тэнгисийн алдагдал, шуурганд ачаа алдагдах талууд тэнцүү хариуцах*(General Average

ü

ü

ü

Ослын үед онгоцноос ачааг хаях* (Jettison)

ü

ü

ü

Нийт үнэлгээ

Ачаа барааг “Багц 1” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнг 10 хувиар нэмэгдүүлэн тооцно.

Ачаа барааг “Багц 2” болон “Багц 3” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно.

Хураамжийн хувь

Даатгалын хураамж тооцох хувь хэмжээ нь тээврийн төрөл, тээвэрлэх замын үргэлжлэх зай, барааны ангиллаас хамаарах бөгөөд гадаад ачаа тээврийн даатгалын хураамжийн хувь хэмжээг мөрдөнө.

Б. Дотоод ачаа тээвэр

Даатгалын зүйлс

Ачаа барааг тээвэрлэхэд учирах хохирлыг даатгана.

·         Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэгдэж буй гэрээний хавсралтанд нэр заагдсан ачаа бараа

·         Ачаа барааг хамгаалахтай холбогдон гардаг нэмэлт зардал.

·         Даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон даатгалын баталгаа, хураамжийн тооцоо бүхий хавсралтууд нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно.

·         Ачаа барааг тээвэрлэхтэй холбогдсон гэрээ, нэхэмжлэх, ачааны дагалдах баримт бичгийг гэрээнд хавсаргана.

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл

·         Байгалийн бүх төрлийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, цөмрөлт, овойлт, гулгалт, хад чулууны нуралт, цасан хуйлралт г.м);

• Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;

• Tээврийн хэрэгсэл онхолдох, өөр хоорондоо эсвэл үл хөдлөх биет болон хөвөгч юмсыг мөргөх цохих, гүүрний нуралт;

• Тээврийн хэрэгсэл болон нисдэг тэрэг, онгоц сураггүй алга болох;

• тээврийн хэрэгсэл усанд живэх, шидэгдэх;

• Чингэлэг баглаа боодолд ус нэвтрэн орох, усанд автагдах;

• Даатгалын тохиолдол болсон үед ачааг шилжүүлэх явцад учирсан хохирол;

• Гэрээнд заасан эрсдэлийн улмаас ачаа бараа саатаж тухайн ачаа барааны төрөл, шинж чанар, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ачаа бараа хөлдөх, муудах, чанарын шаардлага хангахгүй болсон эрсдэл

Нэмэлт эрсдэл

·         Хулгай

·         Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл

Нийт үнэлгээ

Ачаа барааг даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно

Хураамжийн хувь

Даатгалын хураамж тооцох хувь хэмжээ нь тээврийн төрөл, тээвэрлэх замын үргэлжлэх зай, барааны ангиллаас хамаарах бөгөөд дотоод ачаа тээвэрлэх даатгалын хураамжийн хувь хэмжээг мөрдөнө.

Тухайн ачаа бараа тээвэрлэгдэж явах үеийн бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн даатгал нь дараах 2 төрлийн эрсдлээс хамгаална. Үүнд:

  • Бүх төрлийн эрсдлээс 100% хамгаалсан нөхцөл

  • Стандарт нөхцөл

  1. Гадаад ачаа тээврийн даатгал

Энэхүү даатгалаар Монгол улсаас гадаад орнуудад, гадаад орнуудаас Монгол улсад, Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй /транзит/ болон гадаад орнуудын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэгдэж буй ачаа бараанд учирах хохирлыг даатгана.

Даатгалын эрсдэлүүд

Багц 1

Багц 2

Багц 3

Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан

Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл, хулгай /чингэлэгээр бүхэлд нь хулгайд алдах/

Тавцан дээрх ачаа давалгаанд цохиулах

Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх

Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)

Гал түймэр,дэлбэрэлт

Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах, сураггүй алга болох

Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах

Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй)

Осол болсон боомт дээр ачааг буулгах шилжүүлэх явцад гарах хохирол

Далай тэнгисийн алдагдал, шуурганд ачаа алдагдах талууд тэнцүү хариуцах*(General Average

Ослын үед онгоцноос ачааг хаях* (Jettison)

Нийт үнэлгээ

Ачаа барааг “Багц 1” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнг 10 хувиар нэмэгдүүлэн тооцно.

Ачаа барааг “Багц 2” болон “Багц 3” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно.

Хураамжийн хувь

Даатгалын хураамж тооцох хувь хэмжээ нь тээврийн төрөл, тээвэрлэх замын үргэлжлэх зай, барааны ангиллаас хамаарах бөгөөд гадаад ачаа тээврийн даатгалын хураамжийн хувь хэмжээг мөрдөнө.

2. Дотоод ачаа тээвэр

Даатгалын зүйлс

Ачаа барааг тээвэрлэхэд учирах хохирлыг даатгана.

·         Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэгдэж буй гэрээний хавсралтанд нэр заагдсан ачаа бараа

·         Ачаа барааг хамгаалахтай холбогдон гардаг нэмэлт зардал.

·         Даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон даатгалын баталгаа, хураамжийн тооцоо бүхий хавсралтууд нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно.

·         Ачаа барааг тээвэрлэхтэй холбогдсон гэрээ, нэхэмжлэх, ачааны дагалдах баримт бичгийг гэрээнд хавсаргана.

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл

·         Байгалийн бүх төрлийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, цөмрөлт, овойлт, гулгалт, хад чулууны нуралт, цасан хуйлралт г.м);

• Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;

• Tээврийн хэрэгсэл онхолдох, өөр хоорондоо эсвэл үл хөдлөх биет болон хөвөгч юмсыг мөргөх цохих, гүүрний нуралт;

• Тээврийн хэрэгсэл болон нисдэг тэрэг, онгоц сураггүй алга болох;

• тээврийн хэрэгсэл усанд живэх, шидэгдэх;

• Чингэлэг баглаа боодолд ус нэвтрэн орох, усанд автагдах;

• Даатгалын тохиолдол болсон үед ачааг шилжүүлэх явцад учирсан хохирол;

• Гэрээнд заасан эрсдэлийн улмаас ачаа бараа саатаж тухайн ачаа барааны төрөл, шинж чанар, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ачаа бараа хөлдөх, муудах, чанарын шаардлага хангахгүй болсон эрсдэл

Нэмэлт эрсдэл

·         Хулгай

·         Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл

Нийт үнэлгээ

Ачаа барааг даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно

Хураамжийн хувь

Даатгалын хураамж тооцох хувь хэмжээ нь тээврийн төрөл, тээвэрлэх замын үргэлжлэх зай, барааны ангиллаас хамаарах бөгөөд дотоод ачаа тээвэрлэх даатгалын хураамжийн хувь хэмжээг мөрдөнө.

Үндсэн эрсдэл

  • Галын эрсдэл

  • Байгалийн эрсдэл

  • Ажил мэргэжлийн алдааны эрсдэл

Нэмэлт эрсдэл

  • Тээвэрлэлтийн үеийн /ахуйн/ эрсдэл

  • Зам тээврийн хөдөлгөөний үеийн

Даатгалын үнэлгээг бараа бүтээгдэхүүний тарифийн дагуу тогтооно.

Ачаа тээврийн даатгал нь тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх болон усан онгоцоор өөрийн болон бусдын эзэмшлийн ачаа бараа, эд материалыг гэрээний үндсэн дээр тээвэрлэхэд учирч болох эрсдэлүүдээс үүссэн тээвэрлэгдэж буй ачаа барааны хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үндсэн эрсдэл:

  • Байгалын эрсдэл

  • Галын эрсдэл

  • Гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл

  • Ачаа барааг тээвэрлэх үеийн эрсдэл

Нэмэлт:

  • Тээврийн зардал

  • Ачаа барааг авран хамгаалах зардал

Даатгалын үнэлгээг тогтоохдоо учрах хохирлыг багасгах зорилгоор авах арга хэмжээнд зарцуулах зардлыг тооцон баримтанд заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнг 10%-аар нэмэгдүүлэн тогтооно.

Жишээ нь: барааны үнэ + тээврийн зардал + (барааны үнэ + тээврийн зардал)*10% үнэлгээг тооцон гарна.

  1. Гадаад ачаа тээврийн даатгал

Ач холбогдол: Та гадаад улсаас өөрийн хөрөнгийг эх орондоо зөөн тээвэрлүүлж авчрахдаа замын турш гарч болзошгүй гэнэтийн санамсаргүй тохиолдлоор үүссэн аваар ослоос болон сүйрэх алга болох, хэсэгчлэн эвдрэх зэрэг бүрэн бүтэн байдлаа алдаж ахин хэрэглэхэд хэцүү болох эрсдэлээс сэргийлэн даатгуулснаар та хөрөнгөндөө замын турш сэтгэл зовохгүй байж хүлээн авах боломжийг олгодог даатгал юм.

Үнэлгээ: Та гадаад улсаас зөөн авчирч буй хөрөнгөө даатгуулахдаа тухайн хөрөнгийг ахин худалдаж авч болох үнэ эсвэл ижил төстэй бараа материалыг авч болох үнэ дээр замын зардлыг нэмсэн дүнгээр даатгуулна.

Хураамж: Таны бараа материал хөрөнгө аль улсын аль мужаас ямар тээврийн хэрэгслээр яаж ирэхээс шалтгаалан даатгуулж буй үнийн дүнгээс 0.18-2.2%-ийн хооронд хураамж төлөөд гадаад улсаас ачигдан гарснаас таны гар дээр хүрэх хүртэлх хугацаанд бүрэн даатгуулах боломжтой.

Хугацаа: Таны бараа гадаад улсаас ачигдсанаас хойш таны гар дээр ирэх хүртэлх 3 сарын хугацаа байна

Нөхөн төлбөр: Таны бараа материал хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

  1. Дотоод ачаа тээврийн даатгал

Ач холбогдол:Та Монгол улсын нутаг дэвсгэр дотор өөрийн хөрөнгийг зөөн тээвэрлүүлж авчрахдаа замын турш гарч болзошгүй гэнэтийн санамсаргүй тохиолдлоор үүссэн аваар ослоос болон сүйрэх алга болох, хэсэгчлэн эвдрэх зэрэг бүрэн бүтэн байдлаа алдаж ахин хэрэглэхэд хэцүү болох эрсдэлээс сэргийлэн даатгуулснаар та хөрөнгөндөө замын турш сэтгэл зовохгүй байж хүлээн авах боломжийг олгодог даатгал юм.

Хугацаа: Таны бараа ачигдсанаас хойш хүрэх цэг дээр ирэх хүртэлх 3 сарын хугацаа байна

Үнэлгээ: Та Монгол улсын нутаг дэвсгэрт зөөн тээвэрлэж буй хөрөнгөө даатгуулахдаа тухайн хөрөнгийг ахин худалдаж авч болох үнэ эсвэл ижил төстэй бараа материалыг авч болох үнэ дээр замын зардлыг нэмсэн дүнгээр даатгуулна.

Хураамж: Таны бараа материал хөрөнгө ямар тээврийн хэрэгслээр яаж ирэхээс шалтгаалан даатгуулж буй үнийн дүнгээс 0.18-2.2%-ийн хооронд хураамж төлөөд ачигдан гарснаас хүрэх цэг хүртэлх хугацаанд бүрэн даатгуулах боломжтой.