Мэргэжлийн хариуцлагын даатгал

Мэргэжлийн хариуцлагын даатгал:

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд санамсаргүй үйлдлийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулбал үйлчлүүлэгчийн өмч хөрөнгө, эрүүл мэнд амь насанд учруулсан хохирлыг бид нөхөн төлнө.

Даатгалын эрсдэл:

Мэргэжлийн алдаанаа үүдэлтэй хуулийн хариуцлага байна

  • Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа мэргэжлийн алдаа гаргасны гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд учруулах эрсдэл
  • Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд учруулах эрсдэл

Даатгалын үнэлгээ, хураамж:

Мэргэжлийн онцлогоос хамааран даатгалын үнэлгээг харилцан ярилцаж тохиролцоно. Хураамжийн хувийг даатгалын үнэлгээнээс 0,8-1,5%-иар тооцно.

ТА БУСАД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ ҮҮ

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Ажил мэргэжлийн алдаа, санамсаргүй байдлаар үйлчлүүлэгчид учруулсан аливаа хохирлыг нөхөн олгодог даатгал юм. Мэргэжлийн хариуцлагын даатгалд хувь хүн, хуулийн этгээд хамрагдах ба нотариатч, өмгөөлөгч, эмч, багш, технологич гэх мэт мэргэжилтнүүдэд зориулагдсан даатгал юм.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Ажил мэргэжлийн алдаа

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Байгууллагын мэдээллүүд

  • Мэргэжилтний мэдээллүүд

  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

  • Үйлчилгээ үзүүлэх байрлал

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Мэргэжлийн төрөл, онцлог, ажлын туршлага, ажлын түүх, даатгалын үнэлгээ зэргээс хамааран хураамжийг тооцоолно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/

  • Холбогдох мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын ажил мэргэжлийн алдаа гаргасныг нотолсон дүгнэлт /Даатгалын тохиолдлын онцлогоос хамаарна/

  • Үйлчлүүлэгчид учирсан хохирлын нэхэмжлэл, түүнийг эрх бүхий байгууллагаас нотолсон нотолгоо

  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь

  • Бусад шаардлагатай материал

1. Нотариат өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

Даатгуулагчийн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлчлүүлэгчдийн эд хөрөнгөнд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага.

Даатгалын үнэлгээ:

10 сая төгрөгөөс багагүй хэмжээгээр тогтооно.

Даатгуулагчийн хариуцах хэсэг:

Даатгалын тохиолдол бүрд даатгуулагчийн хариуцах хэсэг дараах байдлаар байна. Үүнд:

·         Улаанбаатар хотын нотариатчдын хувьд 100 000.00 (нэг зуун мянга) төгрөг;

·         Хөдөө, орон нутгийн нотариатчдын хувьд 50 000.00 (тавин мянга) төгрөг.

Даатгалын хураамжийн хувь:

Мэргэжлийн төрөл, онцлог, ажилласан туршлага, ажлын түүх зэргээс хамаарч даатгалын үнэлгээ, хураамжийг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

Үндсэн эрсдэл:

Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа

Шаардагдах бичиг баримт, мэдээлэл:

Баримт бичиг:

·         нотариатч, өмгөөлөгчийн тусгай зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар;

·         иргэний үнэмлэхний хуулбар.

Мэдээлэл:

·         даатгуулагчийн ажил мэргэжлийн туршлагын тухай товч намтар.

2. Эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгал

Даатгалын зүйл:

Даатгалын зүйл нь эмч, эмнэлгийн ажилтны эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх мэргэжлийн хариуцлага байна.

Даатгалын үнэлгээ:

Даатгуулагч өөрөө хариуцлагаа үнэлж үнэлгээг тогтооно.
Их эмчийн хариуцлагын доод хэмжээ 2,000,000 (хоёр сая) бусад ажилтны хувьд 800,000 (найман зуун мянга)төгрөг байна.

Даатгуулагчийн хариуцах хэсэг:

Даатгуулагчийн хариуцах хэсэг даатгалын тохиолдол бүрд гарсан хохирлын 15 хувь байх ба даатгалын гэрээний туршид үнэлгээний 20 хувиас хэтрэхгүй байна.

Даатгалын хураамжийн хувь:

Мэргэжлийн төрөл, онцлог, ажилласан туршлага, ажлын түүх зэргээс хамаарч даатгалын үнэлгээ, хураамжийг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно

Үндсэн эрсдэл:

Дор дурьдсан хамрах хүрээн дэх мэргэжлийн алдаа хамаарна. Үүнд:

·         оношлогооны явц дахь;ы

·         эмчилгээний явц дахь;

·         асаргаа, сувилгааны үе дэх;

·         эмчилгээ, эмийн бэлдмэлийг сонгох, жор бичих явц дахь.

Шаардагдах бичиг баримт, мэдээлэл:

Баримт бичиг:

·         компани ААН-ийн гэрчилгээ

·         эмч сувилагч нарын эмчлэх сувилах эрхийн үнэмлэх хуулбар.

Мэдээлэл:

·         өмнө нь ямар нэгэн ажил мэргэжлийн алдаа гаргаж байсан эсэх;

·         туршлага

Мэргэжлийн хариуцлагын даатгал нь мэргэжлийн ажилтан албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл, мэргэжлийн алдаа, ур чадвар дутсанаас үүдэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үеийн санхүүгийн эрсдэлийг шийдэхэд чиглэгддэг. Үүнд дараах ажил мэргэжлүүд багтана.

  • Эмч

  • Нотариатч

  • Өмгөөлөгч

  • Нягтлан бодогч

  • Аудит гэх мэт

Даатгалын зүйлс

Даатгалын хамгаалалт

Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ур чадвар дутагдсанаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн өмнө хуулийн дагуу хүлээх хариуцлага нь даатгалын зүйл болно.

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл

·         Гуравдагч этгээдийн бие эрхтний гэмтэл, нас баралт, биеийн өвчлөл

·         Гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эвдрэл ба хохирол

Нэмэлт эрсдэл

·         Тухайн мэргэжлийн онцлогт тохирсон нэмэлт эрсдэл

Даатгалын гэрээний ерөнхий зүйлс:

Нийт үнэлгээ

Даатгалын үнэлгээг гэрээний хугацаанд гарсан хохиролд хүлээх нийт хариуцлагын болон нэг удаагийн тохиолдлын хариуцлагын хэмжээгээр тогтооно.

Хураамжийн хувь

Тухайн мэргэжилтэний гүйцэтгэх ажил үүрэг болон гарч болзошгүй эрсдэлийг судалд үзсэний үндсэн дээр тогтооно

Даатгалын зүйл:

  • Даатгуулагчийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны үлмаас зорчигч үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?

  • Мэргэжлийн алдаа.

Даатгалын үнэлгээ:

  • Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.

Даатгуулагч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Даатгалын хамгаалалт

Мэргэжлийн алдаа гаргах

Сонголтоор: Шүүхийн зардал

  +

Ач холбогдол: Та өөрийн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ алдаа дутагдал гаргасны улмаас үйлчлүүлэгчийн өмнө хүлээх амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагаа даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой даатгал юм.

Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

Үнэлгээ: Та болон даатгалын компани ярилцаж  үнэлгээгээ тогтоох ба доод үнэлгээ нь 5,000,000 төгрөг байна.

Хураамж:  Таны тогтоосон үнэлгээ болон ажил мэргэжлийн онцлог, нийт хамрагдах ажиллагсдын тооноос шалтгаалан 0.6% – 3.5% хооронд даатгалын жилийн хураамжийг төлөөд даатгуулж болно.

Нөхөн төлбөр: Та мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байх үедээ үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагыг дараах нөхцлөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

Үүнд:

  • Эмнэлэг, эмчилгээний зардал

  • Буяны ажлын зардал

  • Шүүхийн зардал

  • Шүүхийн дагуу нэхэмжилсэн бусад зардал

  • Өмгөөлөгчийн зардал

  • Хуулийн зөвлөгөө