Барилга угсралт

Барилга угсралтын ажлын даатгал:

ХАМГААЛАЛТ

Зам барилга барих , угсрах ажлын үеэр гарч болох эрсдэлээс хамгаалах бөгөөд дараах 2 хэсэг хатгаалалттай:

  1. Барилгын эд материал , хөрөнгөнд учрах хохирол

Даатгалын эрсдэлийн улмаас барилгын талбай дээрх түүхий эд , бараа материал , түр ашиглагдах сууц , агуулах , тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөнд гэмтэл хохирол учирсан тохиолдолд гэрээнд заасан даатгалын үнэлгээнд багтаан бодит хохирлыг бүрэн нөхөн төлнө.

2. Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага

Барилга угсралтын ажлын явцад даатгуулагч , түүний ажиллагсад , барилгын түр гэрээт ажилчдын санамсаргүй болгоомжгүй буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд , эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлнө.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  • Гал түймэр, дэлбэрэлт , тэсрэлт
  • Газар хөдлөлт, үер , аяга цахилгаан, хүчтэй аадар бороо, цасан болон шороон шуурга, мөндөр зэрэг байгалын эрсдэл
  • Гуравдагч этгээдээс учруулах санамсаргүй болон санаатай үйлдлийн улмаас үүдсэн эвдрэл гэмтэл
  • Барилгын ажилтай шууд холбоотойгоор барилгын ажиллагсад , барилгын түр гэрээт ажилчдын санамсаргүй болгоомжгүй буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө , амь нас эрүүл мэндэд хохирол учруулах
  • Иргэний хөдөлгөөн , бослого нийгтийн эмх замбраагүй байдлын улмаас хөрөнгөнд учрөщах эрсдэл

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээг барилга угсралтын ажлын гэрээний үнийн дүн, хүлээх хариуцлагын хязгаар дээр үндэслэн харилцан хэлэлцэж тогтооно.

  • Барилгын ажлын гэрээний үнэ дээр үндэслэн тогтооно.
  • Ойр орчмын хөрөнгийг даатгуулахаар бол тухайн үеийн үах зээлийн үнээр тооцож үнэлгээнд нэмж оруулна.
  • Барилгын материалын өмчлөгч хангаж байгаа тохиолдолд түүнийгээ даатгахыг хүсвэл үйлдвэрлэсэн өртгөөр нь үнэлгээнд оруулна.

ХУРААМЖ

  • Барих гэж буй барилгын материалын хийц түүхий эд материал , барилга баригдах газрын байрлал, / үерт автах эгзэгтэй хэсэгт байрлаж байгаа эсэх гэх мэх/ ойр орчимд айл, барилга байгууламж байгаа эсэх, байгаа бол зай зэрэг эрсдэлийн байдлаас хамаарч тооцно.
  • Хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба барилгын ажлын онцлог эрсдэлээс хамааран хураамжийг нарийн тооцно.

НӨХӨН ТӨЛБӨР

  • Даатгалын хугацаанд гэнэтийн санаандгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд аливаа засвар үйлчилгээний зардлыг даатгалын зүйл тус бүрийн хувьд даатгалын үнэлгээнд багтаан нөхөн сэргээх, солих орлуулах, засварлах эсвэл эдгээр зардлын дүнг бэлнээр, дансаар нөхөн төлнө.
  • Даатгуулагчийн хариуцах хэсгийг гэрээний үнийн дүн, даатгалын үнэ зэргээс хамаарч харилцан тохиролцож тогтооно
  • Энэ даатгалаар дараах зардлуудыг даатгалын баталгаанд заасан нөхөн төлбөрийн хязгаараас хэтрүүлэхгүйгээр даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж тооцон даатгуулагчид нөхөн төлнө.
  • Даатгуулагчаас ирсэн аливаа нэхэмжлэлийн зарга мэдүүлсэн зардлууд,
  • Даатгагчийн бичгээр зөвшөөрсөн бүх зардал
  • Даатгалын эрсдэлийн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг  мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах , нөхөн сэргээх , солих зэрэг засвар үйлчилгээний зардал.

ТА БУСАД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ ҮҮ

Барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгүүдээс гадна барилгын ажлын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирлыг нөхөн төлөх зорилготой цогц даатгал юм.

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга, байгууламж

  • Барилга угсралтын талбайд байгаа бүх төрлийн материал, техник тоног төхөөрөмж, машин механизм, түр сууц, агуулах, усан хангамжийн суваг хоолой, инженерийн шугам сүлжээ

  • Барилгын ажлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн

  • Бүх төрлийн байгалийн

  • Бүх төрлийн цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл

  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах эрсдэл

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Гүйцэтгэгч, захиалагч болон туслан гүйцэтгэгчийн мэдээлэл /Улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад/

  • Даатгалын зүйлийн байршил, хаяг

  • Барилга угсралтын ажлын графикт хугацаа болон бусад материалууд /план зураг, ус цаг уурын албаны судалгаа, барилга барих газрын зөвшөөрөл гэх мэт/

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Даатгалын хураамжийг эрсдэлийн түвшин, даатгалын зүйлийн бүтэц, хийц, зориулалтаас мөн гүйцэтгэгчийн туршлага зэргээс шалтгаалан тогтооно.

Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гарч болох гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, болон барилгын талбай дээр ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм, бараа материал, бусад холбогдох түр сууц, агуулах, инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй эрсдлүүдээс хамгаалах зорилготой даатгал.

Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гарч болох гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, болон барилгын талбай дээр ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм, бараа материал, бусад холбогдох түр сууц, агуулах, инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй эрсдлүүдээс хамгаалах зорилготой даатгал. 

Даатгалын зүйл

·         Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага

·         Ажиллагсдын гэнэтийн осол

·         Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга угсралтын болон засварын ажил

·         Барилгын талбай дээрх бараа материал

·         Барилгын талбай дээрх эд хөрөнгө

·         Барилгын талбай дээр ашиглагдаж  байгаа тоног төхөөрөмж

Даатгалын эрсдэл

·         Барилгын ажилчдын санамсаргүй, болгоомжгүй үйл ажиллагаанаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учрах эрсдэл

·         Барилгын ажлын явцад ажилтан амь насаа алдах, хөдөлмөр эрхлэх чадваргүй болох, өндрөөс унах, хүнд зүйлд даруулах, бэртэж гэмтэх, тогонд зохиулах гэх мэт ажилтны амт нас, эрүүл мэндэд учирах эрсдэлүүд.

·         Байгалийн эрсдэлүүд

·         Цахилгааны эрсдэл

·         Хохирлын үр дагаврыг арилгах зорилгоор гарсан нэмэгдэл зардал

·         Зөвхөн барилгын талбай дээр ашиглагдаж байгаа барилгын машин механизм, тоног төхөөрөмжийн эвдрэл.

Нэмэлт эрсдэл

·         Барилгын талбай дахь барилгын ажилчдын түр сууц, агуулах, усан хангамжийн суваг, хоолой, тусгай зориулалтын сав суулга, модон материал, орон байр, инженерийн шугам сүлжээ.

Үнэлгээ

Тухайн барьж буй барилгын төсөвт өртөг, барилгын талбайд ажиллаж буй техник, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ, бараа материалын өртөг, хариуцлагын үнэлгээ, ажилчдын амь насны нийт үнэлгээнүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

Даатгалын зүйл:

  • Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга байгууламж

  • Барилгын угсралтын ажлын талбайд байгаа бүх төрлийн бараа материал

  • Техник, тоног төхөөрөмж

  • Машин механизм

  • Барилгын ажилчдын түр сууц, асуулах

  • Усан хангамжийн суваг хоолой

  • Инженерийн шугам сүлжээ

Үндсэн эрсдэл

·         Галын эрсдэл

·         Байгалийн эрсдэл

·         Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл

·         Ус чийгний эрсдэл/сан техникийн шугам сүлжээний гэмтэл/

·         Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл

·         Гадны нөлөөлөл

Үнэлгээ

Даатгалын үнэлгээг захиалагч гүйцэтгэгчээс барилгын талбайд байрлуулсан тоног төхөөрөмж, буулгасан материалын үнэ хийж гүйцэтгэх ажлын тухайн барилгын төсөвт өртгийг үндэслэн тогтооно.

Барилга угсралтын даатгал нь Даатгуулагчийн хийж гүйцэтгэж байгаа барилга байгууламж, барилга угсралтын ажлын талбайд байгаа бараа материал, ажилчдын түр сууц, инженерийн шугам сүлжээнд гэнэтийн, санаандгүй, урьдчилан таахааргүй үйл явдал тохиолдсоны улмаас учирсан хохирол мөн барилга угсралтын ажлын хэвийн үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эрүүл мэнд амь нас, хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үндсэн эрсдэлүүд:

  • Байгалийн эрсдэл

  • Галын эрсдэл

  • Ус чийгний эрсдэл

  • Цахилгааны эрсдэл

  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, хөрөнгөнд учруулах эрсдэл

  • Гуравдагч этгээдийн зүгээс учруулах санаатай болон санамсаргүй үйлдэл

Даатгалын үнэлгээг тухайн барилга угсралтын ажлын төсөвт өртгөөр тогтоох ба харилцан ярилцан хариуцах хэсэг тогтоох боломжтой.

Мэдээлэл олдсонгүй