Байгууллагын хариуцлагын даатгал

Байгууллагын хариуцлагын даатгал:

ХАМГААЛАЛТ

Байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн өмч хөрөнгө, эрүүл мэнд амь насанд учруулсан хохирлыг барагдуулдаг даатгал юм

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

Бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болон төрийн, төрийн бус олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээдийн эд хөрөнгө , амь нас эрүүл мэндэд хохирол учруулах

НӨХӨН ТӨЛБӨР

Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мөнгөн хэлбэрээр эмвэл даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. Бусдын эрүүл мэнд , амь насанд хохирол учируулсан тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардал буяны ажлын зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. Мөн шүүхийн зардлыг нэмэлтээр даатгалын компани төлж барагдуулна.

ХУРААМЖ

Үнэлгээг тогтоосны дараа тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээнээс хамааран тогтоосон үнэлгээнээс 1.0%-3.0%-иар тооцон даатгаын компанид хураамж төлснөөр нэг жилийн хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

  • Хэлцлийн журмаар хувь тохиролцоно
  • Даатгуулагчийн хураамжийн хэмжээг үйл ажиллагааны онцлог , үйл ажиллагаа явуулах газар зүйн хамрах хүрээ , ажиллагсдын мэргэжлийн ур чадвар , даатгуулагч байгууллагын хөдөлмөрийн зохион байгуулалт зэргийг хамааруулан тооцно

ТА БУСАД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ХАРЬЦУУЛЖ ҮЗНЭ ҮҮ

Ерөнхий хариуцлагын даатгал нь аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа гэнэтийн санамсар болгомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах эрсдэлээс хамгаалсан даатгал юм.

Даатгалын хамгаалалт, хамрах хүрээ

-Даатгуулагчийн даатгалын гэрээнд заасан үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учирсан хохиролд хүлээх хариуцлага

– Гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд

-Гуравдагч этгээдийн эд хөрөнгө,ашиг сонирхол

Үндсэн эрсдэл

• Даатгуулагчийн ажиллах орчин нөхцөлд гарах гэнэтийн осол аваар

• Ажил олгогчийн хөдөлмөр хуваарилалтын буруу зохион байгуулалт буруу удирдамж

• Даатгуулагчийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эвдрэл тасалдал доголдол

• Даатгуулагчийн ажилтны хариуцлагагүй байдал үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулсан хохирол.

• Даатгуулагч дараах нэмэлт хамгаалалтаар нэмэлт хураамжтай даатгуулж болно.

Нэмэлт эрсдэл

• Байгаль орчны бохирдолт

• Тухайн байгууллагын онцлогт тохирсон бусад эрсдэл

Хариуцлагын хязгаар

·         Хариуцлагын хэмжээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан 500 сая төгрөгөөс багагүй хэмжээгээр тогтооно.

·         Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь тохиолдол бүрт гэрээнд заасан нэг удаагийн хариуцлагын хязгаарын 10 хувь хүртэл байна

Хураамж:

Танай байгууллагын үйл ажиллагааны онцлог болон даатгалын үнэлгээнээс хамааруулан хураамжийг тооцно

Даатгалын зүйл:

Даатгуулагч байгууллагын явуулж буй үйл ажиллагааны үеэр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага

Даатгагдах эрсдэл:

  • Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас

  • Бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах

  • Бусдын эд хөрөнгөд хохирол учруулах

Үнэлгээ:

  • Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

Хураамж:

Даатгуулагчийн үнэлгээ болон бизнес, үйл ажиллагааны онцлогоос хамаарах ба Даатгагч, Даатгуулагч нар харилцан тохиролцоно.

Даатгуулагч байгууллагын эд хөрөнгө болон хэвийн үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм. Энэхүү даатгалд бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага хамрагдах боломжтой.

Үндсэн эрсдэл:

  • Гуравдагч этгээдийн болон үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд учруулах хохирол

  • Даатгуулагч хэвийн үйл ажиллагааны явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд учруулах хохирол

Сонголтоор:

  • Харилцагчын нууц мэдээлэлд халдах, электрон мэдээллийг устгаснаас учрах хохирол

  • Байгууллагын нэр төрд учруулах хохирол

  • Шүүх, өмгөөллийн зардал

  • Даатгуулагч өөрт учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор авсан авран хамгаалах зардал

Хураамж:

Танай байгууллагын үйл ажиллагааны онцлог болон даатгалын үнэлгээнээс хамааруулан хураамжийг тооцно.

Ач холбогдол: Танай байгууллага үйл ажиллагаа явуулж байхдаа гуравдагч этгээдийн буюу бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд амь насанд хохирол учруулснаас бусдын өмнө хүлээх хуулийн хариуцлагыг даатгалын компани таны өмнөөс хүлээж бусдад учирсан хохирлыг барагдуулах зорилготой даатгал юм.


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Танай байгууллага Байгуулагын хариуцлагын даатгалд даатгуулахдаа үнэлгээг даатгалын компанитай харилцан тохиролцож тогтоох ба тогтоосон үнэлгээ нь даатгуулагч байгууллагын үйл ажиллагаа явуулж байхдаа бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг даатгалын компаниас төлж барагдуулах нөхөн төлбөрийн дээд хязгаар юм.


Хураамж: Үнэлгээг тогтоосны дараа тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээнээс хамааран  тогтоосон үнэлгээнээс 1.0%-3.0%-иар тооцон даатгалын компанид хураамж төлсөнөөр нэг жилийн хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.


Нөхөн төлбөр: Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мөнгөн хэлбэрээр эсвэл даатгалын компанийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээний зардлын дүнгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
Бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд Эмнэлэг, эмчилгээний зардал, буяны ажлын зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.  Мөн шүүхийн зардлыг нэмэлтээр даатгалын компани төлж барагдуулна.

Мэдээлэл олдсонгүй

Мэдээлэл олдсонгүй