Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Ажил олгогчийн хариуцлагын даатгал:

Ач холбогдол: 

Танай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн үнэт баялаг болох ажиллагсдынхаа эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд нийгмийн даатгалаас гадна санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг олгодог даатгал юм.

Хугацаа:

Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

Үнэлгээ: 

Танай байгууллагын ажиллагсдын 12 сарын цалингийн фондын хэмжээгээр тооцно. 

Хураамж: 

0.5% – 2%

Нөхөн төлбөр: 

Хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсанаас шалтгаалан 1-12 сарын цалинг олгоно

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажилчны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд ажил олгогчийн өмнөөс хохирлыг нөхөн төлөх зорилго бүхий даатгал юм.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Үйлдвэрийн осол, хордлого

  • Ажил олгогчийн буруугаас ажилтанд учрах эрүүл мэндийн хохирол

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

  • Байгууллагын мэдээллүүд

  • Ажилтны ажлын байрны тодорхойлолт

  • Ажил олгогчийн ажилтантай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чиглэл, онцлог, ажилтны ажлын байрны аюулгүй ажиллагаа, цалингийн хэмжээ зэргээс хамаарч даатгалын үнэлгээ зэргээс шалтгаалан даатгалын хураамжийг тооцоолно.

Даатгалын зүйл:

Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа даатгуулагчийн удирдлага доорх ажилтны амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсанаас үүсэх хуулийн хариуцлага

Даатгалын үнэлгээ:

Даатгалын үнэлгээг тухайн ажлын байрны онцлог, цалин хөлсний үнэлгээнээс хамаарч даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

Даатгуулагчийн хариуцах хэсэг:

Даатгуулагчийн хариуцах хэсэг 10% байна.
ДХХ–г доод хэмжээнээс илүү нэмэгдүүлснээр хураамжийг хувийг бууруулж болно.

Хураамжийн хувь:

Даатгалын хураамжийн хувийг байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, салбарын онцлог, ажилтны цалингийн хэмжээ зэргээс хамааран харилцан тохиролцож тогтооно.

Үндсэн эрсдэл:

Ажлын байран дээрх ажилтны амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл;

Нөхөн төлбөр:

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа:

30 хувь хүртэл алдсан ажилтанд 7 сар,

51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар,

71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоно.

Ажил олгогч нь энэ төрлийн даатгалд даатгуулснаар ажиллагсдынхаа өмнө хүлээх хуулийн хариуцлагаас хамгаалагдах болно. Уг даатгалд тухайн байгууллагын бүх ажилтнууд хамрагдах ба ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирох, хөдөлмөрийн чадвараа алдах, гэмтэж бэртэх тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авна.  

Даатгалын зүйл:

Даатгалын зүйл нь даатгуулагчийн ажиллагсдын ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж

байх үеийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хуулийн хариуцлага байна

Үндсэн эрсдэл:

  • Үйлдвэрлэлийн осол-Хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад ажиллагч этгээд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэнд бие эрхтэндээ гэмтэл авахыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.

  • Гэнэтийн осол-Ажил олгогчийн даатгуулсан ажилтан ажлынхаа байранд ажил албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажилдаа ирэх, харих замдаа урьдчилан харах боломжгүй гэнэтийн тохиолдлын улмаас бие эрхтэн эрүүл мэндэд нь гэмтэл учрахыг гэнэтийн осол гэж үзнэ.

  • Мэргэжлийн өвчин-Ажил олгогчийн даатгуулсан ажилтан нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсний улмаас бие организмд нь хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь мэргэжлийн эмчийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдлыг мэргэжлийн өвчин гэнэ.

Нэмэлт эрсдэл:

  • Эмнэлэг эмчилгээний зардал, даатгалын тохиолдлын үед даатгагдагчид зайлшгүй хийгдсэн эмчилгээний зардлыг хэлнэ.

  • Монгол орны нутаг дэвсгэр дээрх нүүлгэн шилжүүлэлт хийх зардал.

Даатгалын үнэлгээ хураамж:

Даатгалын үнэлгээг даатгагдагч тус бүрээр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр дараах байдлаар тогтооно. Ажилтны сарын дундаж цалингаас хамаарсан үнэлгээ эсвэл ажил олгогчийн даатгагчтай хатуу тохирч тогтоосон сарын тогтмол цалингаас хамаарсан үнэлгээ

Даатгалын хураамж нь даатгагдагчийн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн орчин зэрэг эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлээс шууд хамаарна.

Даатгалын зүйл:

Энэхүү даатгал нь хөдөлмөрийн гэрээгээр ажилж буй ажилтны амь нас, эрүүл мэндийн өмнө ажил олгогч болон түүний төлөөлөгчийн хүлээх хариуцлага.

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

  • Мэргэжлээс шалтгаалах өвчин

  • Мэргэжлээс үл шалтгаалах өвчин

Даатгалын хамгаалалт

Даатгуулагчийн ажиллагсдын ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь нас эрүүл мэндэд  гэнэтийн, санаандгүй, урьдчилан таахааргүй үйл явдал тохиолдсоны улмаас учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл тохиролцсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үндсэн эрсдэл

·         Үйлдвэрлэлийн осол

·         Мэргэжлээс шалтгаалах өвчин

·         Хурц хордлого

Нэмэлт эрсдэл

·         Зөөн тээвэрлэх эрсдэл

·         Эрсдэлийн улмаас үүссэн гоо сайхны мэс заслын зардал=

Хураамж

Тухайн ажилтаны ажил үүргийн хуваарь, эрсдэлийн түвшингээс хамааруулан хураамжийг тооцдог.

Тухайн ажилтан ажил үүргээ биелүүлж байх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон. Мөн тухайн ослоос үүдэн хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсаныг мэргэжлийн байгууллагаар тогтоодсон тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно.

Ач холбогдол: Танай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн үнэт баялаг болох ажиллагсдынхаа эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд нийгмийн даатгалаас гадна санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг олгодог даатгал юм.

Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

Үнэлгээ: Танай байгууллагын ажиллагсдын 12 сарын цалингийн фондын хэмжээгээр тооцно.

Хураамж: 0.5% – 2%

Нөхөн төлбөр: Хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсанаас шалтгаалан 5 сарын цалингаас 36 хүртэлх сарын цалинг олгоно.